𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒕𝒘𝒐

38 7 1
                                    

   Одоог хүртэл тэр эрийн зэвхий агаад цусанд будагдсан царай төрх түүний сэтгэлээс үл гарна.

"Чи эндэхийн ажилчин биш, тийм үү?"

  Бүсгүй чимээгүйхэн Ёнжүн рүү асуулт эрсэн нүдээрээ ширтсээр л.
Анх удаа харж байгаа мэт боловч түүнд дэндүү танил санагдав.

"Чи яаж орж ирсэн юм."

  Ёнжүн ганцаар л чимээ аниргүйг даван ярих бөгөөд тэрээр хүний урамд ганц үг ч амнаасаа үл унагана. Үүнд ч залуу эр тэсгэл алдан түүнийг хоолойноос нь зууран "Чи хэн юм бэ?" гэв. Бага багаар бүсгүйн төрх толгойнд нь бууж, тун дөхөм хэн гэдгийг санах шиг болжээ.

"Муу бяцхан босогч. Чамайг ингээд миний өөдөөс хараад зогсож байгаа ч гэж бодсонгүй шүү. Манай лабораторийг сүйрүүл гэж хэн чамд төлсөн нь сонирхолтой санагдаж байх чинь."

"Надаар дутахааргүй л харагдаж байна."

   Ёнжүн түүн рүү улам ойртон "Хэрэв энэ мангас дунд чи ганцаараа амьд чадаж байна гэвэл хүзүүн дээрх бөндгөрөө мэдэж яваарай." хэмээн хүзүүг нь илээд хаалганы цонхоор эргэн тойрноо харна.

"Намайг хаяж гарахын чинээ санахын хэрэггүй шүү. Үгүй бол.."

"Үгүй бол юу гэж?" Тэрээр цонхоор харсан чигтээ хайхрамжгүй хэлсэнд бүсгүй байж суух газраа олж ядан хажууд байх хогийн шүүрний сойзыг нь салган аваад ишээр нь Ёнжүний шилбийг тас хийтэл нь цохиж авав. Өвдөг дээрээ сөхөрмөгц ханцуйгаар нь ишээ гүйлгэн гарыг нь тушлаа.

"Хараал идмэр."

   Түүний нүдэнд уур хилэн буцлах ч мануухай шиг хүлүүлсэн гараа үл хөдөлгөж чадна. Дэмий л эмэгтэйг амандаа таарсан үгээрээ зүхэх ажээ.

"Миний нэрийг хараал идмэр биш Ному гэдэг юм. Харин чамайг эргүү амьтан байх аа. Ийм нөхцөлд ч танилцсандаа таатай байна."

"Ёнжүн."

   Залхсан байртайгаар дургүйлхэн хэлэхэд Ному инээмсхийлээд "Ёнжүн, би чиний үйлийн үрийг үүрэхэд хэтэрхий гэмгүй, чи надтай гарахгүй бол энд гараа хүлсэн шигээ амьдраад л байж дээ." хэмээв.

"Бүү горьд."

"Тэгвэл үхвэл яаж байна."

  Хэдийгээр том компанид удирдах ажил хийдэг ч тэрээр хорин насны босгыг даван яваа залуу бөгөөд энэ байдлаараа байваас хар залуугаараа үхэхэд бэлэн бус байгаа билээ.

"Чи юу хүсэж байгаа юм бэ дээ."

"Намайг лаборатороос амьд гарга, тохирох уу?"

  Ёнжүн толгойгоо дохиход "Наадах чинь баталгаа болохгүй шүү дээ." гэж дооглосон шинжтэй асуун улам ч хилэнгээр нь наадах шиг.

"Тохирлоо."

  Түүнийг хэлмэгц бүсгүй ханцуйнаас нь ишийг гарган авахад залуу биеийнхээ чилээг гарган суниагаад "Намайг дагаад л гүйгээрэй." гэв.

  Өрөөнөөс гарахад тэднийг аниргүй угтан, хонгилоор хүн явсан гэх ул мөр үл үзэгдэнэ. Төв хаалга руу явах хэтэрхий эрсдэлтэй ч баруун жигүүрээр дамжин гарах л эцсийн найдвар байв. Тэд амьсгал нь хүртэл мэдэгдэмгүйгээр аажим аажмаар дөхөн очлоо.

"Үүнээс цаашаа төв бий. Түүнээс зүүн талаас гурав дахь хонгилоор нь явах ёстой."

  Номугийн тэвчээр алдарч төв рүү хурдтайгаар ойртоход түүний ардаас хэн нэгэн чангаах шиг болж өөрийн мэдэлгүй айдан цочмогц өнөөх гар амыг нь дарав. Тийнхүү өөрийн хаашаа зүгэлж буйгаа харах шиг болж чимээгүй л айдас дундаа бүлтэлзэнэ. Ёнжүн түүний биеийг чичигнэхийг мэдрэн улам хүчтэйгээр амыг нь тагласаар хэдэн хором өнгөрөв.

  Тэд аажмаар төвөөс холдон ухарч эргэж харсан даруйдаа ухаан жолоогүй гүйлээ. Номугийн бодлоос цус нөжиндөө хутгалдсан улаанаар эргэх нүд, хүн бусын үйлдэл үл гарна. Алхам тутам айдас дагуулж, арагш байн байн эргэж харан гүйж байх замдаацахилгааны утсыг харалгүй тээгэлдчихэв.

   Самсаанаас нь халуун амьсгаа үл гарах ч араатны архираан, янгинаан сонсогдох үй түмэн араатан саяхан чимээ гарсан зүг рүү аажмаар толгойгоо эргүүлэхэд хөшүү биеийнх нь чилээ гарах мэт үеүд тас няс хийлдэн тэдний зүг харна. Тэгтэл эдгээрийн дундаас олзоо олсон хэмээн мэдэгдэж байна уу гэлтэй нэг нь сэртхийм архиран гүйхэд тэд ч мөн түүнийг л хүлээж байсан мэт дуу дуугаа авалцан ардаас нь мөшгилөө.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 04, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

AliveWhere stories live. Discover now