Зүрхний гүнд дэх Ликорис

182 6 1
                                    




Зүүдээ устгаж болдог бол яг одоо устгамаар байна хэдий үхлийн бурхан ч гэлээ зүүдийг дийлж чадахгүй юм. Бурхан хэдий ч энэ нүгэлт хүнтэй адил байх ч гэж дээ, арчаагүй юм. Зүүдлэх зүүдлэхдээ хүн аятай хийсэн үйлдлээсээ болж шаналгаж байгаа тэр зүйл нь бүүр ч илүү арчаагүй юм. Мадам-ыг алснаас хойш чи намайг яаж чадаж байнаа гэсэн шиг өдөр болгон зүүдэнд минь үзэгдээд амар заяа огт үзүүлэхгүй сэтгэлийн мухардах зөөлхөн талыг минь оролдоод байх шиг. Эмэгтэй хүнээс илүүтэй эрэгтэй хүн сонирхдог байтал яагаад энэ эмэгтэйг алсан даа харамсаад байгаа юм бол? Чадвараас нь болоод уу? Үгүй ээ тэр тийм ч сайн байгаагүй яахав эмч байсан болохоор зүсэлт хийж хүний биеийн дотор эрхтнийг гаргахдаа сайн гэхдээ л төгс цуврал алуурчин биш дэндүү арчаагүй үеэл дүүгээ ч алж чадахгүй тэр тэнэг харцыг нь одоо болтол мартаж чадахгүй юм.

Цог нь унтарч буй нулимстай улаан нүдээрээ цоо ширтэж газарт унан нүд нь нээлттэй нас барсан тухайн үед эвгүй байсан ч Шиэрү Фантомхайв түүний зовхийг буулгасан, надад лав түүний нээлттэй нүд маш эвгүй байсан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Цог нь унтарч буй нулимстай улаан нүдээрээ цоо ширтэж газарт унан нүд нь нээлттэй нас барсан тухайн үед эвгүй байсан ч Шиэрү Фантомхайв түүний зовхийг буулгасан, надад лав түүний нээлттэй нүд маш эвгүй байсан. Үхлийн бурхан тийм ч их унтаад байдаггүй ч мадам үхснээс хойш ядаргаанд орсон мэт мэдрэмж биеийг минь сульдуулж байсан учир бурханд ч амралт хэрэгтэй бололтой гэж бодон унтдаг болсон.

Үхлийн бурхдууд сар болгон тушаал дэвших, сургалт даалгаварт явуулдаг, нэг ёсны шалгалт үхлийн бурхад заримдаа хэтэрхий уйтгартай ажил хийдэг учир ядаж ингэж хөгжөөдөг байх л даа. Өнөөдөр биднийг бас сорилтонд дуудсан юм.

Роналд: Ахлах нарыг шинэ туршилт маягийн сургалтанд оруулна гэсэн.

Грелл: Туршилтын туулай болоход би хэтэрхий үзэсгэлэнтэй байна шүү дээ.

Виллиам: Битгий тэнэг юм яриад бай биднийг арай хариуцлагатай болсон гээд ажил даалгах гэж байхад

Грелл: Вилл, Виллиам чи надтай хамт байна гэхээс догдолж байна уу даа.

Виллиам: Чам шиг тэнэгтэй хувиарлагдчихгүй юмсан гэж найдаж байхад

Зүрхний гүн дэх Ликорис/ Lycoris deep in the heartWhere stories live. Discover now