C: Truth Untold

370 64 17
                                    

C: "Хэлээгүй үнэн"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

C: "Хэлээгүй үнэн"

C: "Хэлээгүй үнэн"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



✶ ✶ ✶ ✶ ✶

Shihyeong's POV

Хэр хол, хэр удаан гүйснээ мэдэлгүй ухаан жолоогүй явсаар нэг л мэдэхэд сургуулийн арын талбайд байгаагаа анзаарч дэндүү хурдан болоод өнгөрсөн бүхэнд гайхшран доош суув. Энд ядаж л хэн ч алга. Намайг шүүмжилж, доромжилж, доог тохуу хийх хэн ч үгүй. Дэргэд ирчхээд хоорондоо шивнэлдэн инээлдэж, хорсолтой харц шидэх хэн ч байхгүй.

"Эгч ээ, та....."

Миний ардаас гүйсэн бололтой Жонвон амьсгаадсаар дэргэд ирэн зогсоод хэлэх гэж байснаа гүйцээж чадсангүй дуугаа хураачхав. Хэдий уйлахгүй гэж хичээсэн ч үнэхээр хоолойн дээр тулчхаад давчдаж ядсан гуниг, гутрал бүхэн ил гарч, нуух гэсэн ч үнэхээр чадсангүйд түүнийгээ улам үзэн ядсан би чимээгүйхэн нулимс урсгачхав.

"Бүгдээрээ намайг хаячихлаа. Энэ хүртэл хичээсэн байтал ганц хүнээс болоод бүхнээ алдчихлаа. Өөрийгөө ийм сул дорой гэж төсөөлөөгүй боловч....үнэхээр Гёнхигийн хэлсэн бүхэн үнэн. Би ганцаархнаа үлдлээ"

Хэдий энэ бүхэн Жонвонд хамаагүй ч тэр гунигтайн аргагүй чимээгүйхэн л намайг харан зогсоно. Ингэтлээ сэтгэлээр унаж, туйлдаа хүрнэ гэж төсөөлөлгүй өнөөдрийг хүрсэндээ бачимдан хэнд ч хамаагүй хэлэх хүсэл буцалж байлаа. Салхи, нар, хүйтэн агаар гээд бүгдэд нь сонсогдохоор чанга хэлэх ёстой мэт....

LOVE TO DREAMWhere stories live. Discover now