K: Letter of Realization

296 55 3
                                    

K : Letter of Realization

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

K : Letter of Realization

K : Letter of Realization

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

✶ ✶ ✶ ✶ ✶

Hyuna's POV

Хайр их хачин.
Яг хэзээ, яаж, юунаас болж сэтгэл дотор ургасныг нь мэддэггүй ч....
Нэг л мэдэхэд урган ургасаар багтаж ядан нахиалдаг мод шиг.
Хэчнээн өвдлөө ч, уучлалт гуйгаад халамжлуулчих л юм бол уучлахад бэлэн байдаг хайр....
Нэг бодлын хамгийн үнэн мэт харагддаг, жинхэнэ худал хуурмаг бололтой.

Шихёний яриаг сонсож дууссаны дараа энэ бодол л төрж, ургуулан төсөөлснөөр уг дүгнэлтэд хүрсэн минь энэ. Жонвон өөрөөс нь болоод энд ирснийг мэдсэний дараахан Жэй эргээд нийлэхийг гуйсан болохоор тэр яаж ч чадалгүй хэцүүхэн байдалд буй. Гэсэн ч ядаж л найзад маань хайр бий. Надтай харьцуулахад тэр хүнээс хайр горьдон харуулдаж суух ямар байдгийг мэдэрч ч үзээгүй нэгэн шүү дээ....

Өнгөрсөн удаа Хисын чихэр авахыг хүсээгүйдээ уурласан. Нээрээ л бэлэг  сэлт бариад байхаар хэтэрхий материаллаг санагдсан байх. Тийм ч учраас би цоо шинээр сэдсэн аргаа ашиглахаар шийдэж хэдэн өдөр бодсон үгнүүдээ урд шөнө чамбай гэх чин бичээд дугтуйнд хийчихсэн. Үйлдэл, үг хоёроороо л хайраа илэрхийлбэл үнэ цэнэтэй шүү дээ.

"И Хисын, өнөөдөр заавал надтай таараарай" хэмээн түүний шинэ гарсан цомгийн постер луу харж чин сэтгэлээсээ гуйгаад гэрээсээ гарлаа.

LOVE TO DREAMOnde histórias criam vida. Descubra agora