Chapter III

196 31 3
                                    

Хүүхдүүдийн гүйх чимээ кордороор хадан тэдний инээд яг л сэрүүлэг шиг намайг сэрээх нь тэр. Урд шөнө номоо уншиж дуусгах ёстой байсан ч өөрийн төсөөлөлдөө автан нэг л мэдэхэд унтаад өгчээ.

Хаалга онгойн Систер Антиоп өнөөх ууртай царайгаа тодруулсаар орж ирэхэд би түргэхэн босон мэндэллээ.

Антиоп:"Уншлагаа дуусгалгүй унтсан л гэж битгий хэлээрэй!"

Би яагаад ч юм түүнд худал хэлэх ёстой мэт санагдан:"Үгүй ээ Систер Антиоп. Би унтаагүй. Харин номондоо хэт анхаарлаа хандуулаад өглөө болсныг ч анзаарсангүй"

Бурхан минь миний нүглийг өршөөгөөч? Би ахиж худал хэлэхгүй гэдгээ амалж байна?

Систер Антиоп жуумалзан:"За яахав. Харин одоо хурдхан шиг зах руу явж оройн хоолонд хэрэглэх сармис аваад ир!"

"Ойлголоо Систер Антиоп"

Түүнийг гарсны дараа удалгүй би ч бас зах руу гарахдаа бэлдлээ.

Өглөөний зах бол хүн тасрахгүй хөл хөдөлгөөн хамгийн ихтэй газруудын нэг билээ. Энэ олон хүний дунд явах ч бас амаргүй ажил шүү.

Ногооны тасаг руу дөхөж байтал хэн нэгэн гарнаас атгах нь тэр. Би гайхан хэн гэдгийг нь харахыг хичээсэн ч олон дундаас яг хэн нь гэдгийг мэдэхээргүй их бужигнаж байлаа.

Тэр гар гэнэт л намайг татан хаашаа ч юм бүү мэд дагуулан явлаа. Хэдий би татгалзахыг хүссэн ч тэр хэтэрхий хүчтэй байсан болоод ч тэр үү эсвэл би хэтэрхий сул дорой болоод ч тэр үү хөл минь өөрийн эрхгүй татагдах ажээ.

Гагцхүү надад мэдрэгдэж байсан зүйл гэвэл тэр гар их хүйтэн байх бөгөөд хүмүүсийн хөлөөс дайжих үед л өнөөх танихгүй эрхмийг харж амжив.

Өндөр нуруу, богино үс болон гарыг нь харахад яалтч үгүй өчигдрийн залуу байна.

Би ямар нэгэн зүйл хэлэх хэрэгтэй гэж бодсон ч амнаас минь авиа ч гарахгүй явсаар нэгэн байшинд орж ирлээ.

"Уучлаарай Систер? Таныг айлгачихсан уу?"

Би зүгээр л толгой дохин хариулахад тэр инээмсэглэн:"Уучлаарай. Дэндүү олон хүн байсан болохоор энд ирээд ярилцсан нь дээр байх гэж бодсон юм"

"А-Аан ойлголоо. Т-Тэгээд ю-юу ярилцах гэсэн юм?"

"Таньд хэлэх зүйл их байна. Гэхдээ яг альнаас нь эхэлж хэлэхээ сайн мэдэхгүй л байна"

??"Эхлээд бид өөрсдийгөө танилцуулсан нь дээр байх?"

Өөр өрөөнөөс 4 эрэгтэй гарч ирэхэд нь би сандарч бас айж эхэллээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 25, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

+++Хориотой Тив Last Chapter+++Where stories live. Discover now