Chapter II

998 141 34
                                    

Өглөөний залбиралаа үйлдэж дуусаад хоолны танхим руу явлаа.

Намайг танхимд ороход хүүхдүүд аль хэдийн ширээндээ сууцгаасан байв.

Би Антиопын дэргэд очиж зогсон:"Өнөөдрийн хоолонд юу байгаа вэ?"

Антиоп:"Өнөөдөр чанасан төмс идэх болно"

Ахиад л төмс.

Энэ жил ургац сайн байгаа ч өнчин хүүхдүүд асарч буй сүмд оноогдох нь ердөө л төмс.

Бүх хүүхдүүдэд төмс тарааж өгсний дараа сүмээс гарч цэцэрлэгт хүрээлэн лүү явлаа.

Сүмийн хашаанд үргэлж өнгө өнгийн цэцэгс ургана. Гэхдээ цагаан сарнай хамгийн үзэсгэлэнтэй нь.

Сүмийн торон хашааны цаадах амьдрал яагаад ч юм надад үргэлж сонирхолтой санагддаг билээ.
Хэдийгээр сүмээс гадагш гарч болох ч энгийн хүмүүс шиг амьдарч чадахгүй тул хүмүүсийн амьдрал хачирхалтай санагдана.

Цагаан сарнай ихэвчлэн ургадаг хэсэгт очин доош өвдөглөн суулаа.
Энэ үнэр үнэхээр сайхан.
Магадгүй диваажин ийм л үнэртэй байх?

??:"Үзэсгэлэнтэй биш гэж үү?"

Цочсондоо болоод гараараа газар тулан уналаа.
Тэгэхдээ хуруугаа сарнайн өргөсөнд хатгачихав.

??:"Хэдий үзэсгэлэнтэй ч бүх сарнайнд өргөс бий"

Хашааны гадна зогсох залууг хараад би шууд танив.

Тэр өнөөх залуу мөн байна!

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Тэр өнөөх залуу мөн байна!

Би:"Чи хэн бэ?"

Тэр инээмсэглэсэн:"Өөрийг чинь айлгачихсан уу Систер?"

Би:"Та намайг цочоочихлоо эрхэм...?"

??:"Шону...Та гараа зүсчих шиг боллоо Систер!"

Би гараа хартал үнэхээр зүсчихсэн байв. Өргөс хатгаад л өнгөрсөн болохоор аз болж тийм ч их цус гарахгүй байв.

Би:"Удахгүй зүгээр болчихноо. Та яагаад сүмд орохгүй байгаа юм бэ?"

Өнөөх эрхмээс ийнхүү асуутал тэр ахиад л инээмсэглэв.
Тэр үзэсгэлэнтэй юм. Магадгүй энэ сарнайнаас ч илүү.

+++Хориотой Тив Last Chapter+++Donde viven las historias. Descúbrelo ahora