01

71 7 2
                                    



Гайхалтай гэхэд ч багадмаар юм. Яаж ийм зүйл байж болдог байнаа. Түүнтэй минь үнэхээр адилхан юм.
"Тэр хэн гээч нь вэ?"

Хажууд минь ярилцан зогсох ангийн зүс мэдэх хөвгүүдээс ийнхүү асууна.
"Өнгөрсөн жилийн сүүлийн улиралд Америкаас шилжиж ирсэн шүү дээ. Бид тэдний ангитай хэд хэдэн удаа хамт үйл ажиллагаагд оролцож байсан."

"Тэрнийг мэдэхгүй хүн гэж байхгүй дээ. Шилжиж ирээд л сургуулийн сагсны аваргаар шилдэг тоглогч болоод л,охидыг ёстой шуугиулж байсандаа." тэд нэгнийхээ яриаг дэмжин ярьцгаав.

Тийм их шуугиан тарьж байхад нь анзаарч байгаагүй нь ганц л хүнээс болсон.

Мүн Жүнхүй
Солонгост амьдардаг Хятад гэр бүлийн ууган хүү. Миний анхны дурласан нэгэн.

         Анхандаа хөршийн сайхан сэтгэлт ах байсан. Дараа нь дээд ангийн сэтгэл татам нэгэн. Эцэст нь миний анхны хайр.

         Жүн ах ч гэсэн царайлаг дээрээ сагсанд сайн, охидыг шуугиулдаг байсан сан. Гэр бүлээрээ Хятад буцахаар болсоноор би сэтгэлээ илчлэхээс өөр аргагүйд хүрсэн. Тэгээд л хаягдаад дууссан юм даа.

          Зунжингаа гутарч суухгүй байхын тулд ядарч унатлаа ажил хийсэн дээ. Өөрийгөө завгүй байлгаж байж л Жүн ахыг бодохгүй байх юм шиг санагдсан юм.

          Харин нөгөө ангийн Жэй гэгч түүнтэй үнэхээр төстэй юм. Магадгүй хичээлдээ ч гэсэн сайн нэгэн байх. Тэдний ангийнхнаас асууж бага зэрэг судлах хэрэгтэй бололтой.

                          -🍁-

           "Хөөе Бёл. Нам Бёл дүлийрчихээ юу?"
Чихэвчээр дуу сонсож байхад л даваад орилчих юм аа.

"Яасан бэ? Ким Сонмин юундаа орилоод байдаг юм бэ?" учир зүггүй орилох найзаасаа түүртэн ийн хэллээ.

"Өөрөө л дүлий юм шиг хүн сонсохгүй байсан даг. Ганц л дуудуулаад харчихдаг бол муу найз нь хоолойгоо өвтгөн байж орилох хэрэг юу байна аа." гэсээр учир зүггүй инээгээд эхлэв. Хөөх би яаж ийм хүнтэй олон жил найзласан юм болоо.

"Дуу сонсож байсан юм чинь. Гэхдээ чиний наад хоолой чинь юу вэ? Дуурийн дуучин болвол амжилтад хүрэхээр байна аа. Би бүр мэдрээд байна. Чиний наад хоолойг хий дэмий байлгаж болохгүй. Хоёулаа ерөөсөө чамайг дуучин болгоход бэлдэж эхлэх үү?" тоглоом хийн Сонминд хэлэхэд хачин царайлав.

"За юу гэх вэ. Тэр ёстой дэмий. Чамайг дагавал нохойн замаар л орох байхдаа."

"Ёо тэгээд яах гээд түрүүн учир зүггүй орилоод байсан юм бэ? Балай хог чинь дахиад хүнд дурласан л гэж битгий хэлээрэй."

"Яаж мэдсэн юм. Хөөх миний найз чинь харин үзэж хардаг болчихсон юм биш үү дээ. Миний дуучин энэ тэр яах вэ. Хоёулаа мэргэ төлгийн газар нээвэл баяжихаар байна." гэж инээлдсээр сургууль руу орцгоов.


                           -🍁-

Би "Сонминаа бас хэнд дурлачихав. Энэ удаад нэлээн удаж байж дурлалаа шүү. Юунд нь болж дурласан."

Сонмин "Яагаав нөгөө ангийн Хисын. Хоолой нь бүр яг сахиусан тэнгэр аятай. Яаж хүн тийм сайхан хоолойтой байж чаддаг байна аа."

Би "Хисын гэдэг чинь ямар сонсож байсан нэр вэ? Аан тийн чи бас нөгөө ангийн Жэй-г таних уу?"

Сонмин "Энд надад танихгүй хүн гэж байхгүй ээ. Наадах чинь Хисыний найз. Англи хэлдээ ус цас хүүхэд байна лээ. Жүн ахаас өөр эр хүнийг нэг нүдээрээ ч хардаггүй хүн юу болоо вэ? Өөр хөвгүүн асуугаад л. Жүн ахад хаягдаад, зун нь ажил хийгээд ухаан орсон юм уу даа."

                 Би "Жүн ахыг бүү дурсаа. Би мартах гэж хичээж байна. Бас хаягдсаныг минь ч гэсэн битгий яриад бай. Хүнд хэлээд үзээрэй. Амьдралаар чинь наадна шүү Ким Сонмин гуай."

                 Сонмин "Ойлголоо Нам Бёл хадагтай. Гэхдээ тэр Жэй яасан гэж, сонирхоод байгаа юм уу даа."

                 Би "Чамд Жүн ахтай төстэй санагдахгүй байна уу. Харахаар л ижилхэн мэдрэмж төрөөд л, би догдлоод байх шиг байна аа."

                 Сонмин "Бодоод байсан чинь бага зэрэг төстэй л юм. Хичээлдээ сайн бол за бүр ярилтгүй адилхан болохнээ. Чи Жүн ахыг мартаад өөр хүн харж эхэлж байгаа чинь сайн хэрэг.Чиний шаналж байгааг хажуунаас чинь хараад юу ч хийж чадахгүй суух үнэхээр хэцүү байлаа."

                Би "Тэгвэл Жэй-н талаар надад олоод мэдээд өг."

                Сонмин "Болж байнаа. Оронд нь амралтаар үзэх гэж байсан кинонд даагаарай. Цалинтай хүн байндаа тиймээ." гэсээр хонх дуугарч бидний яриаг таслан, хичээл эхлэв.
                




                       _________

          Бодит явдалаас сэдэвлэн бичив.

               Started: October 30, 2022

CRUSH ON YOUWhere stories live. Discover now