"Ер нь толгой сайтай хүүхэд жоохон залхуу л болохоос биш. Гэхдээ би өөр юм мэдэхгүй ээ. Сэтгэлтэй гэдгийг нь л мэднэ. Эмэгтэй хүнд халамжтай байх оо. Гэхдээ хааяа хааяа гэнэт солиороод байдаг юм."
Би "Аан тийм байх нь ээ. Тэгвэл найз охин, хайртай хүн энэ тэр байгаа болов уу?"
"Тэрийг нь бол би яаж мэдхэв дээ. Шилжиж ирээд бол хүнтэй харицаж байсан. Гэхдээ Жэй хүнтэй үерхэе энэ тэр гэж боддоггүй байх."
Би "Заа баярлалаа найз. Дараа нь амттай юм авч өгнөө. Харин намайг Жэй-г сонирхож байгааг хэнд ч хэлж болохгүй шүү." гээд уруул дээрээ долоовор хуруугаа тавив.
"Би бол цоожтой авдар л гэсэн үг. Битгий санаа зов оо. Амжилт хүсье."
Жэй-н ангид азаар урьд нь нэг дугуйланд хамт явж байсан охин байж таарсан. Тэгээд л ингэж хэл амыг нь сугалчих шахам асууж,судлаад байгаа хэрэг. Энэ охин нэлээдгүй шударга нэгэн болохоор итгэж байна аа.
-🍁-
Сонмин "Хөөе Нам Бёл. Энэ амралтын өдөр Жисүгийн төрсөн өдөр болно гэсэн."
Би "Тэгээд би яах юм. Ямар Жисүтэй тийм дотно биш. Бодвол чамайг л ганц урисан биз."
Сонмин "Мангар амьтан минь тэр дотно энэ тэр яахав. Хамгийн гол нь тэр үдэшлэгт нь сагсны багийнхан явна гэж байна. Тэгэхээр танай Жэй ч гэсэн явнаа гэсэн үг. Би тэгээд чамайг ч гэсэн авч явж болох уу гээд Жисүгээс асуусан чинь зөвшөөрсөөн."
Би "Яанаа би юу өмсөнө өө. Очоод тэнэг үйлдэл гаргачихвал яах болж байна. Бас зөндөө олон танихгүй хүүхэд ирнэ дээ. Чи ч яахав бүгдийг нь танина. Би ч нэлээд тухгүй байх нь дээ."
Сонмин "Зүгээр за юу. Би чиний хажууд байна. Хичээлийн дараа манайд очиж өмсөх хувцасаа сонгоцгооё."
Би үнэхээр азтай юм. Миний төлөө гээд маш их зүйл хийдэг найзтай.
-🍁-
Бид Сонмины гэрт ирээд түүний хувцаснуудаас улаан хилэн даашинз сонгон өмсөхөөр болов. Өмсөж сураагүй болохоор үнэхээр тухгүй байгаа ч гэсэн Сонмин намайг гайхалтай харагдаж байна, наад бие чинь юу вэ элсэн цаг юм уу энээ тэрээ гэж тултал нь магтаж байгаад өмсүүлэхээр болсон юм.Тэр өдрийг хүлээж тэсэхгүйнээ.
Оройхон тийшээ Сонмины утас дуугарч аав,ээж нь хөдөө байдаг эмээгийнд нь очихоор болсноо хэлэн намайг цуг хонуулахаар боллоо. Бид хоёр бөөн баяр.Үүнтэй зэрэгцэн миний утсанд ч мэдэгдэл ирэв.
Би "Түгшүүр түгшүүр. Жэй миний найзын хүсэлтийг авчихсан байна. Бас инстаграм дээр зөрүүлээд дагачихаж. Одоо яанаа салгалаад үхлээ."
Сонмин "Хүүхаа найз гол нь тайван. Ухаан алдаж болохгүй шүү. Тэгвэл би наад хүнд биеийг чинь дийлэхгүй, Жэй рүү л залгаж чамайг миний өрөөнд оруулаад өг гэж гуйна шүү."
Би "Бахархалтай юм ярьж байгаа юм шиг байх шив. Би харин чамайг хүчээр ухаан алдуулаад Хисыныг дуудаад өгнө гэж мэдээрэй." гэж бид нэлээн маазран ноцолдоод, сүүлдээ дэрээр байлдав.
Энэ байдлыг Сонмины юм уу, эсвэл манай ээж харсан бол хоёуланг нь дагздаад авах байсан биз.
Сонмин "Бёл аа бууж өглөө. Мань чамайг хэл амаараа ч, хүчээрээ барахгүй юм байноо." гээд хоёр гараа өргөв.
Би "Тэгж л таараа. Тэрийгээ мэдсэн бол эгчдээ нэг ус дөхүүлээд өгдөө."
Сонмин "Заа битгий давраад бай. Нүүр өгөхөөр өөдөөс ингээд бөгс өгөөд байдаг юм. Тэр ус мусаа өөрөө хийж уу."
Би "Өө нээх сүртэй бууж өглөө л гээд байсан. Барьж авж зодох нь ээ."
Сонмин "Хүүе тэр зодох энэ тэр яах вэ? Чи Жэй рүү юм бичье гэж бодож байна уу? Одоо бол хэрэггүй шүү. Эхлээд бодитоороо уулзаж үзчихээд л бичсэн нь дээр."
Би "Бичих бодол байгаа ч гэсэн хүнтэй үерхэх бодолгүй байгаа хүн рүү бичих хэрэг байгаа ч юм уу."
Сонмин "Бас хэнээсээ юугаа сонсчихоод солиороод суугаад байгаа юм. Хэн тэгж байна."
Би "Ангийх нь нэг хүүхдээс нь асуусан юм аа."
Сонмин "Ангийх нь охидуудаас л биз. Тэд нар ямар найз нь биш юугаа мэддэг юм. Надад Хисын Жэй-г хүнтэй үерхэх юмсаан гээд ойрд эмороод яваад байгааг нь хэлсэн. Найзууд нь илүү сайн мэдэж байгаа шдээ.Тэгэхээр удахгүй явах төрсөн өдрийн үдэшлэгээр л сайн танилцаад ав. Тэгээд өөрлүү нь хүн юм бичвэл гоёоо л гээд байсан гэсэн. Миний анд яг эгзэгтэй мөчийг тааруулж байгаад л найраад уургалаад авдаг юм шүү дээ."
Би "Ойлголоо Сонмин хадагтай. Чамайг байхгүй байсан бол би яаж амьдрах байсан юм бол оо." гээд гараараа зүрх үүсгэж үзүүлэв.
Сонмин "Аая тэгээд гэнэт гэнэт хөөрхөнтөөд байдаг юм. Танай хүн чинь бас гэнэт гэнэт солиороод байдаг гэсэн. Та хоёрт ижил тал байдаг л юм байна. Заа тэр яахав эртхэн унтацгаая. Тэгэхгүй бол манай Бёлын арьс муухай болоод, Жэйд тоогдохгүй шүү."
Би "Олон долоон юм донгосох яах вэ? Унтъя." гээд татаж хажуудаа хэвтүүлээд унтацгаав.
_________
A/N: Цаашдаа ер нь аягүй сонирхолтой болноо. Тэгээд зөндөө олон хэсэг бичнэ гэж төлөвлөж байгаа болохоор шимтэн уншаарай<3
YOU ARE READING
CRUSH ON YOU
RomanceХүний чин хүсэл ямар ч хаалгыг нээдэг. Харин миний чин хүсэл чиний сэтгэлийн хаалгыг нээх.