1~Харүтогийн санал

718 47 0
                                    

Миний төсөөлсөн шиг төгсгөл байгаасай...

Миний төсөөлсөн шиг төгсгөл байгаасай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Liz's POV

"Лиз чи надад нэг тус хүргэж чадах уу?"

Хажууд нам гүм сууж байсан Харүто намуухнаар надаас асуулт асууна.

"Ямар тус?"

"Чи надад тусалвал би чамд 20 сая вон өгье"

"эхлээд юу гуйх гээд байгаагаа хэл л дээ-"

"надтай үерхчих"

Харүтогийн амнаас ийм үг гарна гэж би огт төсөөлж байгаагүй.

"Юу вэ? Надаар тоглоод байгаа юм уу? Солиотой юм"

"Лиз би тоглоогүй байна... чамд мөнгө хэрэгтэй байгаа биз дээ?"

Яг одоо Харүто үнэхээр нухацтай харагдаж байна.

"Би цагийн ажилдаа явах хэрэгтэй болохоор явлаа... эрүүл ухаантай болчихоод холбоо бариарай!"

Харүтогийн машинаас буун цагийн ажил руу хамаг хурдаараа гүйлээ.

Дэлгүүрт орж ирэхэд нөгөө ээлжний охин ихэд ууртай зогсох нь харагдана.

"Уучлаарай би хоцорчихлоо"

"цаг мэддэг юм бол цагаа барьж бай л даа!"

"Уучлаарай"

Хэзээг хүртэл хүний өмнө бөхийж явах юм бол?

Шантарч байна...

Хувцасаа сольчихоод кассны ард орж зогсон Харүтогийн хэлсэн зүйлсийг дахин нэг бодож үзлээ.

Тиймээ тэр зөв хэлсэн.

Надад мөнгө үнэхээр их хэрэгтэй!

20 сая вон гэдэг тийм ч бага мөнгө биш.

Аавынхаа тавьсан өрийг дарчихаж чадахаар хэмжээний мөнгө шүү дээ...

Тэгэхээр надад энэ санал ашигтай ч байж магадгүй.

Бас 4 жил нууцхан хайрласан хүнтэйгээ үерхэнэ.

Хэдий хуурамч ч гэсэн сэтгэлээ дэвтээгээд...

20 MILLIONWhere stories live. Discover now