7~Алдаа байсан...

224 31 0
                                    

Үсээ дээшээ боосоор гал тогоог зүглэхэд Харүто толгойгоо барьсаар хүйтэн ус балгална

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Үсээ дээшээ боосоор гал тогоог зүглэхэд Харүто толгойгоо барьсаар хүйтэн ус балгална.

Урьд нь түүнийг харах мөчид гоёмсог царай нь харагддаг байсан бол одоо зөвхөн уруул нь л тод харагдаж байлаа.

Тэр намайг харчихаад цочис хийн, нүднээс минь дальдчина.

"Бодсоноос эрт сэржээ?"

Хажууд нь очиж ус балгалахад Харүто гүд хийтэл шүлсээ залгиж байлаа.

"Харүто.... өчигдөр шөнө-"

"Лиз! Өчигдөр шөнийн болсон зүйл... би зүгээр л согтуу байсан болохоор... миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа биз дээ?"

"алдаа байсан гэж үү?" гэхэд Хаүто дуугаа хураан, амаа жимийх нь тэр.

Энэ залуу надад сэтгэлгүй гэдгийн бас нэг баталгаа.

Би худал инээмсэглэн толгой дохичихоод өрөөндөө орлоо.

HARUTO's POV

Түүнийг хараад сандарсандаа...

Бас юу ярихаа мэдэхгүй байсан даа бараг л 'АЛДАА' гээд хэлчихсэн.

Эрүүлдээ чадаагүй болохоор согтож байгаад хийсэн тэр үйлдлээ алдаа гээд тодотгочихсон.

Жүнгюгийн гэрт ирж хэдэн цаг тоглоом тоголсний эцэст одоо залхаж байна.

"Уйтгартай санагдчихлаа, болъё"

"Харүто... тэрийг сонссон уу?"

"юуг тэр вэ?"

"Юүн! Италаас ирчихсэн гэсэн"

"Юүн? Ямар Юүн?"

"санахгүй байгаа хэрэг үү? Их сургуульд байхад чамд наалдчихдаг байсан охин... Живоныг хүртэл бараг ойртуулдаггүй байсан шүү дээ"

"Хэзээ ирсэн гэж байна?"

"Хэдэн долоо хоногийн өмнө гэсэн байхаа. Удахгүй чамайг олж аваад дахиад л наалдах байх даа"

"залхмаар юм"

Тэр эмэгтэй их сургуульд байхад намайг үргэлж Лизтэй харддаг байсан.

20 MILLIONWhere stories live. Discover now