4~Төрсөн өдрийн үдэшлэг

238 40 0
                                    

Навчис шарлаад эхэлчихэж ээ?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Навчис шарлаад эхэлчихэж ээ?

Сайхан байна.

Одоо л амьдрал минь цэгцэрч эхлэж байна.

"Лиз! Хамт үдэшлэгэнд явах уу?"

"бас юун үдэшлэг вэ?"

"манай найзын үеэлийнх нь төрсөн өдөр болж байгаа гэсэн... тэгээд намайг урьсан юм л даа"

"юу вэ? Өнөөдөр гэрийхэн дээр чинь очиж нөгөө ажилаа амжуулна гэж ярьсан биз дээ?!!"

"Өнөөдөр гэр лүү явна шүү дээ! Тэр үдэшлэг чинь маргааш"

"ойлголоо хамт явъя... битгий их уугаарай"

Оройн 6 цаг болж байхад Харүтогийн хамтаар тэдний эцэг эх, өвөөгийнх нь амьдардаг чамин хаусны урд итгэлгүй зогсоно.

"Чи итгэлтэй байна уу? Тэд бид хоёрт итгэх болов уу?"

"итгэнэ дээ! За алив орцгооё"

Тэдний гэрийн хаалгаар ороход л сандрал гэх зүйл намайг бүчин авлаа.

"Өө миний хүү ирчихсэн үү?-" дээд давхараас бууж ирсэн хатагтай Ватанабэ намайг хараад бага зэрэг цочлоо.

"-Өө Живон хамт ирсэн байх нь ээ? Гэхдээ найз бүсгүй чинь?"

"танилцаарай ээжээ! Миний найз бүсгүй Ким! Живон!"

Шоконд орсон хатагтай Ватанабэг харсан би одоо л гэмших сэтгэл төрж байх шиг байна.

Угаасаа яаж ч бодсон итгэхгүй л байсан.

8 настайгаасаа зүү орох зайгүй байсан хоёр хүүхэд 16 жилийн дараа нөхөрлөлөө хайр болгож хувиргаад ороод ирэхээр хэн итгэх вэ дээ-

"хөөх ямар сайхан мэдээ вэ? Ашгүй дээ. Ямар ааш зантай, ямар хүмүүжилтэй охин байгаа бол гэж санаа зовж байсан юм. Живон байдаг нь сайн хэрэг!"

Саяхан л дуугүй зогсож байсан хатагтай Ватанабэ инээд алдан, баяр хөөртэйгөөр ийн хэлэх нь намайг хангалттай гайхшруулж байлаа.

20 MILLIONWhere stories live. Discover now