2-I don"t know-
-"Намайг сонс доо!
Нэгт би зүгээр л жаахан сандарсан!"Өглөөхөн харсан цэнэр үстийн тухай найзтайгаа хэлэлцэж буй минь энэ.
:"Энэ чинь сандрах биш догдлох хонгор минь."
-"Хоёрт зүгээр л царайлаг юмаа л гэж бодсон!Гудамжинд зөрсөн хүнийг ч 'Аан царайлаг юм' гээд өнгөрдөгтэй яг ижил!Өөр илүү дутуу зүйл байхгүй!"
:"Гэхдээ чи догдолсон!Бодоод үз дээ.Чи яг амьд үхдэл шиг л байдаг!Мэдрэмж,хайр юу ч байхгүй хоосон уйтгартай ертөнцдөө чи зүгээр л ямар ч хувиралгүйгээр амьдардаг байсан!Харин сая чи догдоллоо шүү дээ! Чи дурлачихсан байна!"
-"За би шохоорхсон байж болноо,гэхдээ энэ дурлал биш!Дурлал л биш ойлгов уу?!"
:"Яагаад үгүй гэж?Тийшээ хар даа?"
Ийн хэлээд тэр ангийн хамгийн царайлаг гэгддэг хөвгүүн рүү заав.
:"Чи тэрнээс догдлол мэдрэхгүй байгаа биз?"
-"Мэдээж!"
:"Харин чи тэр цэнхэр үстээс догдлол мэдэрсэн!
Догдлол гэдэг чинь хонгор минь тийм ч амар мэдрэгддэг эд биш!Ялангуяа чамд догдлол мэдрэгдэнэ гэдэг чинь зуун жилд нэг тохиох үзэгдэл!"Нүдэнд өнөөх цэнхэр үс нь тодорч,гүн хар нүд нь эргэлдээд л,зүрх минь салганаж,гар минь чичирч,гайхмаар мөн эвгүйрхмээр тэр мэдрэмж цээжнээс зүүгдэнэ.
Бодол минь цэнхрээр дүүрч,ертөнц минь цэнхрээр будагдаж,нүдэнд минь цэнхрээс өөр өнгө үл үзэгдэнэ.
-"Үнэхээр догдлол юм болов уу?"
YOU ARE READING
Blue Haired
Non-FictionАмьд үхдэл шиг амьдралд минь амь оруулсан чи. . . ^Cover team-Wattchene^ For my Sea💙