22. Бүхнийг шинээр.

218 28 4
                                    


Анхаар! Заавал уншаарай!

Энэ бичвэрийн минь сүүлчийн хэсэг бөгөөд өмнөх хэсгүүд нь
Chanbaek-Exo-

Гэх энэ хаяг дээр байгаа ба энэ нь миний хуучин хаяг юм.

Тодорхой шалтгааны улмаас тэр хаяг даа орох боломжгүй болсон тул цааргалалгүйгээр Chanbaek-Exo- гэх хаягруу минь ороод уншаад үзээрэй гэж хүсье.



-


"Болчихсон уу?"

"Тиймээ, бүх юмаа авсан. Бас аав ээжтэй ярьсан"

"Тиймээ, сайн байна"

Тэр толгойг минь илээд гаран дахь цүнхийг минь аван машиныхаа тээшинд хийв.

Дулаахан мэдрэгддэг юм.

Тийм энгийн үйлдлүүд нь.

"Яасан гоё хайрласан харц вэ?"

"Юу вэ?!"

"Зүгээр л, ингэж харахаар чинь догдлоод байна шүү дээ"

Гэхэд би "Догдлох гэнэ шүү" хэмээн бувтнасаар машинд суув.

Энэ чинь?

Рүль барих Тэхёны гарнаас харцаасалгаж чадсангүй.

Учир нь түүний хуруунд яг одоо бөгж байна. Бидний сүйн бөгж. Тэрэнд байсан гэж үү?! Хадгалж байсан юм уу?

Ийн бодохдоо би өөртөө урам хугарав. Тэр хадгалаал бас болоогүй ингээд зүүгээд явж байхад би гэдэг нь жишим ч үгүй хогын савруу шидчихсэн шүү дээ!

Баларлаа!!

-

"Хөөх үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна!"

"Тийм байна"

"Кан Тэхён үнэхээр мундаг юм аа. Яаж ийм гоё зүйлыг бодож олдог байна"

"Чиний нөхөр болохоор. Ямар их сургуульд орох юм? Солонгос доо сурах юм уу?"

"Харин ээ. Нээрээ энэ талаар бодож үзээгүй юм байна. Чи яахыг хүсч байна?"

"Хамтдаа Америк явсан нь дээр гэж бодож байна. Эх орондоо байх сайхан ч гэсэн тэнд бидэнд илүү их боломж байгаа байх"

"Тиймээ. Компани удирдах тийм ч амар биш байх"

"Ийм зүйлийн талаар ярилцаж байгаа нь анх удаа юм байна"

"Чи гадаад явахыг хүсч байвал хамтдаа явцгаая даа. Надад бодсон ч юм алга"

"Энэ чинь л миний эхнэр"

Good boy gone badWhere stories live. Discover now