"Demon Slayer"-☆Үзүи х Зэницү☆

101 8 0
                                    

Шувуудын жиргээ чихнээ сонсогдож нойрноосоо сэрлээ. Намуухан салхи өрөөнд эргэлдэж зүүдийг минь хулжаалаа. Тэвэрт нь сэрэхсэн гэж хүсдэг тэр хүн өнөөдөр ч дэргэд минь алга. Тэнхэлгүй болсон улаан эрээн бие минь тэр үдшийг хоёул угтсан өрөөндөө ганцаар хоцоржээ. Уйлж үзэгдэх нулимс намайг хараад өрөвдөн цуг гуниглана. Өвдөж шаналж байгаа зүрх минь намайг аргадан өврөөс минь нурууг минь илэх шиг. Энэ замыг сонгох учиргүй байсан гэж өөртөө ахиад л хэллээ. Энэ чигээрээ байх ч гэсэн зүгээр дээ гэж ч өөртөө ахин шивнэлээ. Эхнэртэй эрд дурласан эрэгтэй хүн. Эрэгтэй хүнийг таалах дуртай эхнэртэй эр. Бид ийм л хүмүүс, биеэрээ хамт байхаас биш сэтгэлээрээ ижилсэх боломжгүй болох ч үгүй  нүгэлтэнүүд.

- Зэницү урд шөнө хаана байсан юм бэ?
- Өө Танжиро бэлтгэл хийж байгаад тэндээ хоночихсон байна лээ.
- Гэхдээ бэлтгэлийн талбайд чи харагдаагүй шдээ.
- Тэр.. чимээ шуугиан гаргахгүй гэсэндээ ууланд очсон юмаа.
- Чи юу?
- За яав даа би ч бас хийх ёстойгоо л хийж байна.
- За тийм дээ гэхдээ модонд хамаагүй хонох аюултай шүү хаа саагүй чөтгөрүүд байгаа болохоор.
- Би болгоомжтой байнаа.
- За өглөөний хоолоо идчихээд бэлтгэлийн талбайд уулзъя. Өнөөдөр Үзүи-сантай бэлтгэл хийнэ.
- Тэр, би өнөөдөр амарч болох уу? Бие жоохон өвдөөд байнаа. Ойд хүйтэн хөрсөн дээр унтсан болохоор байх нуруу өвдөөд.
- За тэгвэл чи амар даа. Би Үзүи-санд хэлчихье.
- За баярлалаа Танжиро. Тэгвэл би орлоо.
- Хоолоо яах юм?
- Тэгж байгаад идчихнээ. За амжилт.
- Аан заза.

Царайг нь харахыг хүсэж байгаа ч зүрхээ өвтгөхийг хүсэхгүй байна. Бэлтгэл хийж байгаа тэр хоёр шиг надтай ч бас энгийнээр харьцах болно гэж бодохоор дургүй минь хүрэх шиг. Хэнд ч мэдэгдэж болохгүй харилцаа гэдгийг мэдэх тусам хэлмээр санагдаж хэзээ нэг өдөр дуусах харилцаа гэдгийг ойлгох тусам зуураад үлдмээр мэдрэгдэнэ.

Сар шиг үзэсгэлэнтэй ч хүрч болохгүй нэгэнд би дурлачихсан. Саарал өнгийн үс, гоёл чимэглэлээр өөрийгөө гоёсон тэр нэгэн надад яг сар шиг санагддаг. Үзэсгэлэнтэй гэрлээрээ зөвхөн шөнийг л гэрэлтүүлдэг болохоор нь. Тэгээд тэр зөвхөн шөнө л намайг гэрлээрээ хучдаг учраас.

Анх хараад ганган хээнцэр амнаас цаашгүй нэгэн л гэж түүнийг би тодорхойлсон. Гэхдээ ажаад хамт даалгаварт яваад амиа авруулах үедээ би арай өөрөөр харж эхэлсэн. Надаас мундаг чадалтай нэгэн байж хэмээн бодож түүн шиг мундаг нэгэн болохсон гэж хүссэн. Тэгээд түүнийг харах болгондоо зүрх минь хурдан цохилж хажууд нь зогсохоор сандарч мэгддэг бодсон. Өөрийн тэр үйл хөдлөлөө түүнийг хүндлэх сэтгэл минь хэмээн бодож шүтэн бишрэх итгэлээр хандаж байна гэж бодсон ч энэ нь хүндлэл, бишрэлээс өөр зүйл байж таарсан. Тэгж л тэр хэдэн жаргалтай мөч тэрнээс илүү шаналантай өдөр хоногийг авчирсан бүхний эхлэлийг тавьсан түүний үйлдлийг би зогсоох гэж оролдоогүй юм.

☆《 Random ship's》☆Where stories live. Discover now