"SK infinity"-☆Жое х Черри☆ Омегаверс

113 3 2
                                    

Би альфа, омега нарт оноогддог заяаны хосоо олох тухай бодож бас олох ёстой гэж өөртөө хэлдэггүй байсан. Хараад сэтгэл минь хөдөлж, хамт байх үед амар тайванг мэдрүүлж, нэрийг минь дуудах төдийд аз жаргал бэлэглэдэг тийм нэгтэй л учирвал альфа эсвэл бэта байх нь надад огт хамаагүй байсан учраас.

Бэта эмэгтэйчүүдэд дуртай ахлах сургуулийн минь альфа найз Кожиро Нанжо. Харин би түүнийг аман дээрээ л найз гэж хэлдэг болохоос биш арай өөр мэдрэмжийг тээж явдаг тэрний хувьд хэрэгтэй хэмээх тодорхойлолттой жирийн нэг омега бас найз нь.

Түүний хажууд байхдаа би амар тайванг мэдэрдэг ч хааяа надтай илүү дотно харьцах гэхээр нь айж эмээдэг байсан. Өөрөө хөндий хүйтэн харьцдаг байсан атал түүнийг өөр нэгэн рүү гараа сунгахад нь сэтгэл шаналан гуниглаж эхэлсэн. Найзууд байж яагаад ингэж мэдрээд буйгаа өөрөөсөө асуухад "нөхөрлөл биш" илүү зүйл гэж сэтгэл минь хариулсан. Тэгвэл шохоорхоод л байгаа юм байна шүү гээд хэлтэл шохоорохоос хавь илүү зүйл гэж өгүүлж билээ. Тэгэхэд нь энэ чинь арай хайр биш биз дээ? хэмээн бодол болоход хаашаа эргэх нь чамаас л шалтгаална гээд зүрх минь булгилж эхэлсэн.

Үнэн зүйлийг үгүйсгэх нь хүний байдаг л зан араншин. Түүний жишгээр эхэндээ би үгүй ээ, үгүй хэмээн ундуйцаж хайр гэх хариултан хүрэхгүй хэмээн өөртөө хэлж, сэтгэл алдрахгүйг хичээн өөрийгөө хорьж байсан ч нэгэн л өдөр бүх биеийг минь тэр нэгэн өөрөөрөө дүүргэсэн байгааг анзаарсан юм. Үл тоож байсан он жилүүдийн өдөр бүрийн тоогоор түүнийг гэх сэтгэл минь нэмэгдэж зүрх минь Жоеийн төлөө цохилдог болчихсон байсныг. Ахлах ангийн 3 жил, төгсөөд өнөөх хүртэлх 9 жил нийтдээ 12 жил би түүнийг сэтгэлдээ тээж байна. Гэхдээ бидний дундах өнөөх найзууд гэдэг үг өөрчлөгдөхгүй хэвээр. Ахиц гарахгүй байгаа нь ам нээж түүнд сэтгэлээ хэлэхгүй байгаа надаас болсон ч ам нээхгүй байгаа минь бас мэдрэмжээ мэдэж байж мэдэхгүй гэж өөрийгөө хуурч шаналгаж байгаа минь шалтгаантай. Учир нь үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдээр хүрээлүүлж өдөр, үдэш бүр тэдэнтэй цагийг өнгөрөөдөг, намайг гэж тоохгүй түүнд сэтгэлээ илчлээд ямарч нэмэргүй байх гэдгийг ойлгосон болохоор. Гэхдээ тэгж ойлгож өөртөө ийн хэлсэн ч гэсэн тэрний хажууд байсаар байгаа минь түүнтэй л хамт байхгүй бол тайван байж чадахгүй гэх илүү том шалтгаан. Тэр нь намайг түүнээс дөнгөлж орхисон.

- Хөргөгч чинь авах юм алга Жое. Энэ хэдэн арван жилийн өмнө авсан бяслагийг юунд хэрэглэх гээд байлгаад байгаа юм?
- Юунд хэрэглэх байх вэ дээ хоолонд л хийнэ шүү дээ. Тэгээд ч наад бяслагийг чинь өчигдөр л авч хийсэн шиг санагдаж байна.
- Энэ чинь хөгцөрчихсөн байна.
- Тийм гэж үү? Уул нь тийм байх ёсгүй дээ.
- Хаа! Юу ч хэлэх вэ дээ чамд. Чи босож бай би гараад хоол хийх хүнс аваад ирье.
- Хамт явах уу? Би өнөөдөр хоол хийж өгье
- Надаас илүү хоол хийдгийг чинь би мэднэ л дээ гэхдээ чи элдэв юм ярихгүй зүгээр л босоод усанд ор. Ресторанаа хаачихаад энд ингээд хэвтэж байж юун хоол хийх.
- Хахаха тийм шүү. За тэгвэл өнөөдөр чамд даатгаад амардаг хэргээ. Нээрээ чамайг байхгүй бол би яах байсан юм болдоо.
- Хэн мэдэхэв хогийн саванд хэвтэж байгаа хөгцөрсөн бяслаг шиг болно биз.
- Хахаха хажууд минь чи байгаад баяртай байна.
- Тэгж байвал ашгүй дээ.

☆《 Random ship's》☆Where stories live. Discover now