Сайн уу? Намайг Төгсөө гэдэг. Би 14 настай. Харин надад нэг сайн охин бий. Тэр үнэхээр хөөрхөн эгдүүтэй амьтан. Үргэлж л дүрсгүйтэж явна гээч. Би түүнд анх 9 сарын 1нд л сайн болчихсон. Тэр үед би түүнтэй 8 жил хамт сурсан байсан ч тийм хөөрхөн байсныг нь анзаараагүй юм билээ.
Гэхдээ бид хоёр тийм ч дотно биш л дээ. Зүгээр л нэг ангийн охин. Харин надад нэг боломж гарч ирсэн нь урлагийн үзлэг байсан юм. Би түүнтэй цуг бүжиглэхээр болсон.
-"Би ч азтай байна одоо л миний боломж."
Өчигдөр санамсаргүй түүний утсыг нь хартал унтраагаагүй орхичихсон байсан. Юу байгааг нь хартал:
-"Хөөрхөн хүүхэд гэнэ үү? Тэр найз залуутай юм байхдаа??"
Тэр намайг харчхаад шууд л хүрээд ирэв. Би зориг гарган найз хөвгүүнтэй эсэхийг нь асуутал тэр үгүй гэсэн ч би итгэлгүй байлаа. Харин тэр хөөрхөн хүүхэд нь Уяангаа л байсан юм байна лээ.
Орой тархад харанхуй болчихсон байсан болохоор Номинг хүргээд өгье гэж бодлоо. Манай гэр тэднийхээс эсрэг зүг ч гэсэн зүгээр л хүргээд өгмөөр санагдаад эмээгийндээ хононо гээд хэлчихсэн.
Автобусанд явж байтал түрүүний явдалд уучлалт гуйх хэрэгтэй юм шиг санагдаад уучлалт гуйтал ээж нь залгаад:
-" Би очиж авах уу?" гэхээр нь:
-"Би хүргээд өгье өө" гээд хэлчихсэн.
Номин ч миний уучлалтыг хүлээж авсан. Тэгээд Номинг хүргэж өгчихөөд гэртээ харих гэтэл автобус зогсчихсон болохоор алхаад л гэртээ харьсан даа.
Маргааш нь багш шинэ хөдөлгөөн заасан.Би Номингийн
гарнаас нь бариад бүжиглэхэд нүүр нь надад тулаад ирчихсэн. Номин их ичих шиг болсон. Тэрнээс хойш надтай бараг харьцаагүй. Юм ярих гэхээр булзайруулаад зугтчихна. Гэхдээ өдөр ирэх тусам л хөөрхөн болсон. Бүжгийн бэлтгэл дээр ирэхдээ ямар хөөрхөн болчихдог гээч. Сурагчийн хувцаснаас өөр юм өмсхөөрөө их хөөрхөн.Харин нэг өдөр манай найз яг Номинтой бүжиглэж байтал:
-" Хөөе чи Номинд хайртай юм уу?"
Би ч сандрангуй:
-" Гүй ээ гү" гэсэн чинь Номин над руу хараад инээсэн.
-"Би тийм мэдэгдэхүйц байсан юм байх даа??" яаж мэдэж асуусан юм бол??
YOU ARE READING
My cr♡sh
Romance14 настай охины бяцхан хайрын түүхийг хүлээн авна уу. . . . . . . . . Энэ түүх зохиомол түүх болно. Мөн энэ зохиолын part ууд нь богино хэлбэрээр байрших болно.