Манай сургуулийн урлагийн үзлэг болохоор болов. Тэгтэл би Төгсөөтэй хамт бүжиглэхээр хуваарилагдсан. Бид хэд өдөр болгон орой 9 хүртэл бэлдэж байв.
Нэг өдөр бүжигээ давтаж байгаад хэсэг завсралхад Төгсөө яаж ч юм миний утасны түгжээг тайлаад чат хараад сууж байдаг шүү. Би ч хурдхан гүйж очоод утсаа авлаа. Тэгтэл Төгсөө:- "Энэ хөөрхөн хүүхэд гэж хэн юм чиний найз хөвгүүн үү??" гэв.
Уг нь бол тэр миний эмэгтэй сайн найз Уяангаа л байсан юм л даа. Би ч үгүйсгээд:- "Манай найз байгаа юмаа" гэсэн ч итгэхгүй байхаар нь бүр профиль зураг руу нь орж харуулж байж нэг юм итгүүллээ.
Яаж байгаад миний утсыг онгойлгочихдог байна аа гэж бодоод асуутал юм хэлсэн ч үгүй. Завсарлагаа ч дуусч хэсэг хамт бүжиглэж байгаад тартал гадаа харанхуй болчихсон автобус бараг л зогсох гэж байлаа. Гэртээ харих гэж байтал Төгсөө гэнэт дуудаад:
- "Хөөе Номио хамт явъя."
-"Танай гэр чинь өөр зүг биз дээ?"
- "Би өнөөдөр эмээгийндээ хононо." гэлээ.
Тэгээд бид хоёр автбусанд суугаад явж байтал Төгсөө түрүүний явдалд уучлалт хүсэв. Тэгтэл гэнэт ээж залгаад:- " Ирэх болж байна уу? Гадаа харанхуй болчихож би тосох уу??"
- " Зүгээрээ ээж ангийнхаа найзтай явж байна автобуснаас буугаад өөрөө оччихъё." гэсэн чинь хажуунаас гэнэт:
- " Зүгээр ээ эгч ээ би хүргээд өгчихнө."
Би гайхаад асуутал:- " Би хүргээд өгье угаасаа манай эмээгийнх тэр хавьд байдаг юм."
Би ч түрүүний уучлалтыг нь хүлээж аваад бид хоёр тэр орой хамт харьсан юм.
YOU ARE READING
My cr♡sh
Romance14 настай охины бяцхан хайрын түүхийг хүлээн авна уу. . . . . . . . . Энэ түүх зохиомол түүх болно. Мөн энэ зохиолын part ууд нь богино хэлбэрээр байрших болно.