~LAST~

762 63 6
                                    

Лиш цэцгийн үнэр ямар сайхан гээч?

Үнэрлээд л баймаар тансаг үнэртэй цэцэг.

Жонгүг үргэлж хараад л энэ насаа дуусгам тэр л залууг лиш цэцэгтэй зүйрлэн боддог байлаа.

Тэдний онцгой өдөрт энэ цэцэг байхгүй л бол хоосон мэт. Жил бүрийн энэ өдөр тэд хуримын ойгоо тэмдэглэдэг ажээ. Сайхан биш гэж үү? Хэн нэгэн таныг өөрөөсөө ч илүүд үзэн хайрладаг гэх үнэн.

"Хонгор минь, чамайгаа их саналаа"

Үргэлж ордог цэцгийн дэлгүүрээс авчирсан шинэхэн лишээ Тэхёнд атгуулаад, зөөлөн гэгч нь уруул дээр нь үнслээ. Бусад өдрийнхөөсөө илүү хайрлангуй, нандинаар.

"Эрт ирнэ гэсэн бол эртхэн хоолоо бэлдэж байх байлаа шүү дээ"

Тэхён мэдсэн мэт усанд цэцгээ хийгээд, жаргалтай нь аргагүй үнэрийг нь мэдрэв. Жонгүгийн үнэрийг гүйцэхгүй санагдав.


__

"Бид үнэхээр азтай. Энэ нийгэм...биднийг хүлээн зөвшөөрдөг болсон нь намайг их баярлуулдаг"
Тэхён нөхрөө хайрлангуй ширтэн, яриагаа үргэлжлүүлнэ. Энэ өдөр бусдаасаа нэг л өөр, нандин.

"Хонгор минь. Чи өнөөдөр үзэсгэлэнтэй харагдаж байгааг хэлсэн бил үү? Хөөрхөн байна, миний Тэхён"

Лааны гэрэлд тэд бие биенээ харан сууна. Юутай ч үл зүйрлэм сайхан цаг. Энэ л мөчид хоргодоод, бүх насаа элээм. Нэг нэгэндээ ийм л хайртай аж.

Жонгүг анх түүнийгээ хэрхэн харж байснаа санав.

Тэд жаахан байсан хэдий ч ямар нэг зүйлээр маш хүчтэй холбогдсоноо мэдэрдэг байлаа. Соронзны эсрэг туйлууд татагддагийн адилаар Тэхён түүнд төгс тохирч байв. Тэд тэс ондоо. Гэвч яг л эвлүүлдэг тоглоом шиг таарна.

Жонгүг анхандаа үнэнтэй эвлэрэхийг огтхон ч хүсээгүй. Тэр өөрийгөө охидод дуртай гэж итгүүлэхийг оролдсон. Тэгэх бүрд Жонгүг түүнд илүү их татагдаж байлаа.

Харахыг хүснэ,

Хүрэхийг хүснэ,

"Минийх" гээд өмчлөхийг хүснэ.

Тэр энэ бүгдэд эцэг эхийгээ буруутгаагүй ээ. Хүрээлэн буй орчин, Тэхёныг ч буруутгаагүй. Харин балчир насандаа ч тэр нэгэн хүүд ухаангүй дурлачихсан өөрийгөө зүхэж байсан үе саяхан.

Шилжилтийн нас тэднийг бүрэн утгаар нь өөрчилж орхисон үеийг дурсан саная.

Жонгүг эршүүд, өндөр, дуу хоолой нь ч бүдүүсэж байсан бол Тэхён яг л хэвэндээ.

Цээлхэн хоолой, туранхай бие.

Балчир,

Өсвөр,

Идэр насандаа тэд биенээ хайрласаар. Энэ хайрын галыг хэчнээн үлээсэн ч үл унтарна. Гагцхүү улам бүр л бадамлан асаж, эргэн тойрныхноо ч түлээд амжсан аж.

Бүх дэлхийгээс хамгаалахыг хүсдэг дурлалын эзэн.

Хэр их аз завшаан бэ.

"Өнгөрсөн бүх явдалд уучлаарай... Чамайг хуурсанд, сэтгэлийг чинь өвтгөсөнд..."

Сэтгэл хөдлөл нь ил тод гарч ирэн, өмнөх явдлуудыг дурсахад Жонгүг түүнийг өвөр дээрээ суулгаад, хүзүүнд нь нүүрээ наан үнэрийг нь уушиглалаа.

Хэзээ ч уйдамгүй сайхан үнэртэй түүний нөхөр.

"Тэр бүхнийг мартацгаая. Бидний амьдралд шинэ хуудас нэмэгдэж байгаа гэж тооцъё, хайрт минь"

Жонгүг түүний хүзүүн дээр үнсээд, өргөн явсаар унтлагын өрөөнд орж ирцгээв. Тэхёныг зөөлөн орон дээр хэвтүүлээд төгс галбиртай биеийг нь ханатлаа ширтээд, зөөлнөөр дөхөн хувцсыг нь тайлж эхэллээ.

Бүрэн нүцгэрэх үед нь Жонгүг зай завсаргүй үнсэлт үлдээж эхэлсэн юм. Хайрлангуй.

Тэдний уруул нийлж, хайр, хүсэл тачаал хосолно.

Тэд энэ шөнө хайр бүтээлцсэн билээ.

Бүх гаслантай өдрүүд ард хоцорч, амраг хосын сэтгэл уужрав.


__

THE END






























_______

2023.2.8

Үгүй мөн урт настай бичвэр байв аа. Би ч төгсгөж, мэдрэмжээ илэрхийлэхдээ муу юм. Учир утга дутмаг бичвэр гэж нэрийдэхэд хүнддэх зүйлтэй минь удаан хугацааны турш хамт байж, сэтгэгдлээ хуваалцаж байсан хүмүүсийгээ тэвэрье❤️

Та нар байгаагүй бол шантарчихсан суугаа. Бүгдэд нь баярлалаа. Шүүмж байвал үнэхээр чөлөөтэй шүү! Өөртөө тусгаж аваад, сайжруулах учир. Эцэст нь хайртай шүү, хүүхдүүд ээ. Удалгүй шинэ бичвэрээрээ дахин уулзана байх аа.💌

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 08, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

My Superhero | kv [Completed]Where stories live. Discover now