Part: 3

426 61 5
                                    

Шинээр томилогдож ирж байгаа Ким Мингюү гүйцэтгэх захирлын тухайд гэвэл ерөнхий захирлын ач хүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Шинээр томилогдож ирж байгаа Ким Мингюү гүйцэтгэх захирлын тухайд гэвэл ерөнхий захирлын ач хүү. Америк дахь салбарт оюутан байхаасаа л ажиллаж чадвараа олон төслөөр баталсан гэсэн. Гэхдээ нарийн бичиг тогтдоггүй, гэрт нь нэг л удаа очсон гэх шалтгаанаар халсан хатуу хүн. Нарийн бичиг болох хүн нь л өрөвдөлтэй байна даа гэж бодсоор хүлээн авалтын самбарыг харан зогсож байтал
"Со дадлагажигч энэ усыг хурлын өрөө рүү зөөчих" гэснээ 4×4 өөр багцалсан ус хажууд тавиад
"Өөр завтай хүн алга"
"Г.гэхдээ Юүн ахлахаа энэ арай л хүнд юм шиг ... " өндөр өсгийттэй хөл холгочихсон арай гэж алхаж байхад яаж энийг А байр луу зөөх юм?
"Би завгүй байна. Хүргэж өгчихөөд хүрээд ирээрэй " гээд юм хэлэхээс өмнө явчихав. Ард нь дэмий л гараа чанга атган, инээсээр үлдлээ. Яаж ийм хүнд юмыг эмэгтэй хүнээр зөөлгөдөг байна аа муу хатуу сэтгэлтэй амьтан.
"Ашгүй дээ Со дадлагажигч А байр луу явж байгаа юм уу? Энэ нэг удаагийн аягануудыг бас аваад явчих" гээд маркетингийн хэлтсийн нэг эгч усан дээр маань том хайрцаг тавьчхаад явчихав. Би энэнийх нь араас харагдахчгүй байна. Өнөөдөр хүн болгон шахуу А байранд завгүй байгаа болохоор тусалчих хүнтэй ч таарсангүй. Юм мөргөчилгүй явсаар хоёр байрыг холбосон шилэн хоолой руу орж байтал
"Хаашаа зөөх юм" гээд хэн нэгэн ус, хайрцгыг маань өргөхөд хайрцагны араас тэр хүнийг хараагүй болохоор
"Хурлын заал руу. Уучлаарай төвөг-" тэр хайрцгыг буулган нааш хартал
Жон Вонү байлаа. Гэнэт ярилцсандаа итгэж ядан нүдээ хурдан анивчсаар
"У.удчихлаа... Жон Вонү ахлахаа" гээд хойш ухартал
"Зүгээр дээ. Явцгаая"

Хоолой нь намуухан хэрнээ их гүнзгий юм. Нүдний шилтэйгээ хөндий хүйтэн хүн шиг хэрнээ үнэртэн нь үнэхээр зөөлхөн тэр яг хаврын өдөр шиг нэгэн юм. Хажууд нь алхангаа юу гэж хэлж IG авах талаар толгойгоо гашилгасаар байтал А байранд ирлээ. IG өгвөл кофенд даая, кофенд даавал IG өг энэ арай ч биш юм аа. Ядаж байхад хар фудволктой бүр ч халуухан байгаа болохоор толгой ажиллахгүй юм. Хальт хальт харж яваад миний хацар ув улаан болчихсон гэдэгт итгэлтэй байна.
"Ажилтны үнэмлэхээ гээчихсэн бололтой "
"Юу" гээд доош хартал миний үнэмлэх байхгүй, тууз л байж байлаа. Хаана хаячихсан юм болоо?
"Хаана гээчихсэн юм болоо" гээд хойш урагш хартал тэр инээгээд
"Анх уулзахад л үнэмлэх чинь байгаагүй. Б байрнаас хайх хэрэгтэй байх " гээд ус, аягануудаа өгчихөөд хурлын заалны өмнө өөд өөдөөсөө харан зогсоод
"Тусалсанд баярлалаа. Нөгөө би -"
"Надад асуух-"
"Ашгүй Со дадлагажигч хурдан хүрээд ир" гээд албаны маань эгч гарнаас татан заалнаас эсрэг тийш дагуулаад явчихав. Жон Вонү надаас юу асуух гэж байсан юм бол. Ингээд Ким захирлын хүлээн авах ёслол эхэлж хүн болгон л өндөр, царайлаг, чадварлаг тухайн ярилцаж байлаа. Минжи байн байн зураг явуул гээд байхаар нь хэд хэдэн зураг мэдэгдэлгүйхэн шиг дарчхаад харж байтал урд гялалзсан хар гуталтай эрэгтэй хүн ирж зогсоод
"Зөвшөөрөлгүй зураг дарж болдог юм уу"
"Уучлаарай Ким захирлаа. Мэдээ бэлтгэх зураг авах гээд" гэсээр доош хартал тэр хамт яваа нэг захиралд
"Ажилтнууд чинь үнэмлэхээ ч зүүхгүй одооноос дотоод журмаа сайн мөрдүүлж бай. Бас мэдээллийн албаных юм бол албан ёсоор зураг авах цагт нь авч бай" гээд хажуугаар зөрөв. Зүрх амаар гарах шахлаа яг халах нь гэж бодлоо. Сүнс нь зайлсан хүн санаа алдсаар Б байранд иртэл Юүн ахлах миний ширээг налаад зогсчихсон
"Үнэмлэхээ хаяаад л явах юм. Яахаараа ийм анзаарга муутай байдаг байдаг байна аа"
"Уучлаарай Юүн ахлахаа" гээд бөхийсөөр автал
"Сайн хичээгээрэй. Чамайг удахгүй их чухал ажилд томилох гэж байгаа"

#

Өнөөдөр шинэ гүйцэтгэх захирал ирэх өдөр болохоор өөртөө их анхаарал тавьсан. Эрт сэрж салон ч ороод, өчигдөр шинэ брендийн хувцас хүртэл авсан. Ерөнхий захирлын ач хүү жинхэнэ Young & Rich. Үнэмлэхээ уншуулчихаад халаасандаа хийгээд цахилгаан шат хүлээн зогсох Сүгён эгчийг сугадаад
"Эгчээ өглөөний мэнд"
"Өглөөний мэнд "
"Та найз залуутай болчихсон юм уу?"
"Айн харьцдаг эр нохой ч байхгүй би юу даа?" худлаа жүжиглэж байх шив. Ойлгомжтой байхад чинь.
"Таниас их дэлгүүрт л зарагддаг, нэлээн үнэтэй эрэгтэй шампунь, биеийн саван үнэртээд тэгээд л найз залуугийнхаа андуураад хэрэглэчихсэн гэж бодсон юм"
"Үгүй ээ. Надад ямар л найз залуу байв гэж"
"Тэгвэл one night stand байх нь ээ. Тийм дээ ийм үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг хүн тантай болзохгүй байлгүй" гэж хэлчихээд хэсэг инээлээ. Сүгён эгч ухаантай, сайн хүн ч гэсэн эмэгтэй хүнийхээ хувьд баян залуу уургалахаар хэмжээний сэтгэл татам бас чадвартай биш л дээ. Ким Мингюү гүйцэтгэх захирлын хүлээн авах ёслолд оролцоогүй болохоор уйдаад кофе авч уухаар доош буутал бүгд А байр луу яваад хүн ч цөөхөн байлаа. Үнэмлэх хувцсан дээр зохихгүй байсан болохоор халаасандаа хийнгээ явж байтал кафен хажуугийн гол шатан дээр Жон Вонү цамцаа кофе болгочихсон зогсож байхаар нь салфеткаа барин түүн дээр очоод
"Зүгээр үү? Халуун кофе асгачихсан уу?" гэтэл тэр нааш хараад цамцаа биеэсээ салгаад хөнгөн сэвэнгээ
"Зүгээр дээ мөстэй кофе болохоор" гэхэд нь салфеткаар гарных нь арыг шүргүүлэн арчаад нөгөө гарт нь салфетка атгуулан "Ашгүй дээ болгоомжтой байгаарай Жон Вонү ахлахаа" гээд инээмсэглэтэл
"Салфетканд баярлалаа" гээд өөдөөс инээмсэглэв. Цамц нь нороод биед нь наалдчихсан, булчин нь супер халуухан юм. Тэр өөдөөс хараад
"Бас хэрвээ боломжтой бол -"
"Кан дадлагажигч ашгүй дээ энийг хэвлэх хэрэгтэй байна " гээд ахлах дээрээс буугаад ирэв. Цагаа олох юмаа.

#

Мингюүтэй хүлээн авалтын үдэшлэгийн үеэр хундага оргилуун дарс уунгаа
"Эхний өдөр хэр байв"
"Бүгд л илт бөхөлзөөд, тал засаад ядаргаатай байлаа. Америкт арай ч ийм илт байдаггүй дээ" гээд нэг амьсгаагаар ууж дуусгаад дараагийн хундгаа аваад
"Солонгост их л адал явдалтай амьдрах юм шиг байна. Ажил, амьдралын тал дээр"
"Болздог хүнтэй болоо юу?" гээд мөрөн дээр нь цохьтол "Харин л дээ. Сонирхол татсан хүн байгаа ч асуудал ихтэй, төвөгтэй төрлийн хүн" Биднийг ярилцаж байтал өөр компанийн удирдлагын хүмүүс ирээд тэдэнтэй ярилцахаар цааш явлаа. Нүдний шилээ тайлан хэсэг нүдээ анин зогсож байтал 
"Киноны хэсэг шиг л байна"
"Жонхан ойрд их жаргалтай байгаа бололтой. Байнга инээгээд л"
"Сонирхолтой шинэ дадлагажигчтай болсон юм" гээд ширээн дээрх хундагатай маань тулгаад
"Чи яасан Юү Мин хайж үзсэн үү?"
"Тийм ээ. Тэр мөн байна лээ. Өнөөдөр бүр ярилцсан"
Жонхан улам ойртоод "Тэгээд чамайг таньж байна уу?"
"Таньж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Гэхдээ илүү хөөрхөн болсон байна лээ"
"Аль нь ч байсан эртхэн өөрийн болго оо. Өөр эрэгтэйд алдахаасаа өмнө яахав алдчихсан ч байж магадгүй "
"Чөтгөр шиг гэдэг нь"

Үнэмлэхийг нь хараагүй ч нэр нь Юүмин бололтой.

A/n: За удахгүй хэн нь мэдэгдэнэ дээ💗

IT JEON /JWW/Where stories live. Discover now