Part: 5

284 61 10
                                    

Ширээн дээр нь кофе тавих зуур "Компанийн нүүр царайгаар Юүмин гэж үү? Эрэгтэй ажилчид бүгд чиний талд орно ойлгомжтой" "Жихүнаа чи ч гэсэн орох юм уу?" "Мэдээж" тэр хоёрын яриаг хальт сонсчихоод бөхийн гарах гэтэл "Со нарийн бичиг ажилдаа дасаж б...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ширээн дээр нь кофе тавих зуур
"Компанийн нүүр царайгаар Юүмин гэж үү? Эрэгтэй ажилчид бүгд чиний талд орно ойлгомжтой"
"Жихүнаа чи ч гэсэн орох юм уу?"
"Мэдээж" тэр хоёрын яриаг хальт сонсчихоод бөхийн гарах гэтэл
"Со нарийн бичиг ажилдаа дасаж байна уу? "
"Тийм ээ И ахлахаа"
"Төсөөлснөөс илүү санаа нийлдэг нарийн бичигтэй болсондоо баяртай байгаа. Цаашдаа ч удаан хамтарч ажиллах байх"
"Манай захирал хүн магтах нь ховор шүү"
Ким захирлаас ийм үг сонсоно гэж бодож байсангүй. Юүн ахлахыг дайлах хэрэгтэй байж магадгүй ерн бол өөрөө оройн хоол авч өг гээд тулгачихсан байгаа. Өнөөдөр компани дээр Юүмин ирж зураг авалтад орж байгаа болохоор арын албанд ажиллах хүмүүсийн урт жагсаалт гарчихсан байгаа. Минжи бид хоёр хоёулаа багтчихсан. Минжи гадуур уулзалттай болохоор компанийн хоолны газраас хоолоо авчихаад суух сандал хайж байтал Юүн ахлах нааш харснаа гараараа даллан "Со нарийн бичиг энд"
Яагаад өдрийн хоолоо хүртэл чөтгөртэй идэх ёстой гэж ямар заяагүй юм бэ? Ядаж өөр суудал ч алга. И Жихүн ахлах бараг нэг будааг 10 зажлаад байгаа юм биш үү бос л доо гэж бодсоор урд нь суухад
"Юүмин ирнэ гээд хүмүүс ч шуугиж байна даа" 
"Харин тийм ээ. Та ч бас хүлээж байна уу?" гэтэл шоколадтай сүүгээ сороод "Харин ээ. Вонүг олон жил хайсан анхны хайраа хараад ямар хариу үйлдэл гаргахыг л хармаар байна"
"Анхны хайр нь Юүмин юм уу?"
"Том нууц шүү сайн хадгалаарай"

Энэ үг миний итгэл найдварыг хугалахад хангалттайгаас илүү байлаа. Эмэгтэй хүний нүдээр харахад сахиусан тэнгэр шиг үзэсгэлэнтэй юм аа. Юүмин шүү дээ гэтэл би чинь ... зураг авалтын талбайд цоо ширтэнгээ бодолд дарагдан зогсож байтал
"Бүр үнэхээр хөөрхөн юм аа. Юүри хэл дээ би Юүминий хэдэн хувьд юм шиг байна"
"Хэн нэгний анхны хайр юм чинь аргагүй л байлгүй дээ"
"Гэнэт яагаад анхны хайр яриад байгаа юм"
"Би ариун цэврийн өрөө орчихоод ирье"
"Цайны цагаар муудсан хоол идчихээ юу? " араас дуудах нь сонсогдсон ч хэлэх үг алга.
Орой ямар ч хүчгүй хүн гэртээ орж ирж унтчихаад ажил руугаа явлаа. Жон ахлах бид хоёрын дунд ерн юу ч болж байгаагүй бүр намайг танихгүй шүү дээ. Ким захиралд өнөөдрийнх нь төлөвлөгөөг танилцуулчихаад гарах гэтэл "Со нарийн бичиг ээ эмийн ургамлын компани ерн ачаалал ихтэй байдаг уу?"
Гэнэт юун эмийн ургамлын компани? Яах гэж байгаа юм бол уйдаад надаас нэмэлт шалгалт аваад байгаа юм уу.
"Үнэхээр ачаалал ихтэй бүр өөрсдөө Жири уул явж түүдэг гэсэн"
"Жири уул хүртэл явдаг гэж үү?"
"Тийм ээ Ким захирлаа" юу ч гэсэн мэддэг юм шиг ярихад л болно. Өөртөө итгэлтэйгээр хэлчихээд хартал эрүүгээ барин сууж байснаа
"Ойлголоо хурлын дараа энэ хавтсыг заавал аваачиж өгөх ёстой юм байна"
Ямартай ч надад итгэсэн бололтой. Зураг авалтын талбайд кофе тараан явж байтал Юүмин над руу заагаад гараараа нааш ирэхийг дуудаад картаа сунган
"Би кафейнгүй кофе л уудаг юм. Уулзварын тэнд Seltzer гээд кофе шоп байгаа манай ажилчид дараагийн зураг авалтанд бэлдээд завгүй болохоор чи яваад ир"
"Би юу?"
Картаа гарт бариулаад хөмсгөө атиралдуулан
"Яасан дургүй байна уу? Намайг энэ зураг авалтыг хийхгүй гэвэл танай компани л хохирох байх даа" гэхэд нь нь хоёр гараа тосч аваад
"Үгүй дээ. Ойлголоо би дуртай яваад ирье. Өөр нэмж хэлэх зүйл байгаа юу?"
"Хүйтэн кофенд дургүй болохоор халуунаар нь авчрах хэрэгтэй шүү"
Картыг нь авч гарсныхаа дараа л хар карт гэдгийг нь мэдлээ. Хөөх амьдралдаа хар картаар худалдан авалт хийх өдөр ирдэг л юм байна. Юүмин байлаа гээд юу гэж? Бусдыг дорд үзэж болох юм уу мэдэхгүй ээ ВӨХ эмэгтэй хүн таних нүд муутай юм. Ийм ааштай эмэгтэйд ВӨХ алдана гэдгийг мэдвэл манай компаний эмэгтэй ажилчид ч үсийг нь зулгаах байх даа. Алдартай газар болохоор гадаа нь халуун наранд өндөр өсгийттэй нэлээн оочирлож байгаад кофег нь авчихаад аль болох асгалгүй тэгшхэн барьж гүйсээр зураг авалтын талбайд орж ирэв. Юүминий байгаа нүүр будалтын өрөөнд орж ирэн амьсгаагаа ч дарж амжилгүй өгөхөд
"Сэнстэй ч гэсэн халуун хэмд хамаг тамир барагдчихлаа" гээд карт, кофе хоёроо шүүрэх шахам аваад кофегоо амсан
"Ажлаа хийж мэддэггүй эсвэл намайг үл тоож байгаа юм уу" гээд суудлаасаа босон хаалганы дэргэд зогсох над руу алхаад
"Халуун гэж хэлсэн биздээ" гээд ажилчны үнэмлэхнээс хүчтэй татахад оосроосоо салан газар уналаа.
"Үнэхээр уучлаарай халуунаар ахиад аваад ирье"
Тонгойн үнэмлэхээ авах гэтэл тэр улаан өндөр өсгийтөөрөө намайг хүрэхээс өмнө өшиглөчихөв.
"Ийм болохоор л шал шавхайтай зууралддаг зууралддаг юмнуудад ажил даалгах хэрэггүй байдаг юм" гэхэд нь бөхийн уучлал гуйхад тэнд байсан ажилчид руугаа хандан
"Өнөөдрийн зураг авалт дууссан. Ёстой дургүй хүрчихлээ. Явцгаая"
Тэднийг өрөөнөөс гарсных нь дараа үнэмлэхээ халааслан кофег нь хаях гэтэл таг нь онгорхой үлээж үзэхэд уур гарч байлаа. Хүнийг гаднаас нь дүгнэж болохгүй гэж сахиусан тэнгэр шиг харагддаг ч шулам юм аа. Тэрийг нь хаяж аль болох өөрийгөө тайвшруулахаар хичээн тэндхийг цэвэрлээд гартал зураг авалтын талбайн цэвэрлэгээнд хүртэл туслах ёстой болчихсон байлаа. Хэдэн ажилчид шат зөөн би тэрүүгээр постер бас бусад юм цэгцлээд цаг харахад бараг л ажил тарах цаг болсон байв. Цонхоор гадаах барилгуудын гэрэл ээлж ээлжээрээ асах гадаах үзэмжийг харан алхаж байтал
"Юүмин ... үгүй ээ Со Юүри гэх хэрэгтэй юм байна"
Араас гэнэт танил хоолой сонсогдоход нь гайхсаар хартал Жон ахлах миний үнэмлэхийг барьчихсан зогсож байлаа. Энд Юүминтэй уулзахаар ирсэн юм байх даа. Тэр үнэг аль хэдийн явчихсан баймаар юм. Тэнэг юундаа гомдоод байгаа юм анхны хайр нь шулам байлаа гээд, чи загинуулсан гээд ВӨХ ямар буруутай юм. Урд нь очоод үнэмлэхээ аваад нүүр рүү нь харалгүй талархсанаа илэрхийлээд хажуугаар нь зөрөн явах гэтэл

"Тэр өдөр яагаад нэрээ Юүмин гэж худлаа хэлсэн юм?"
"Ю.юу" алхаж байгаад гайхсандаа эргэж харахад

"Со Юүри намайг үнэхээр танихгүй гэж үү? Эсвэл танихгүй дүр эсгээд байгаа юм уу? "

Өнгөрсөнд

Уусан вискинээс болж толгой эргэн ширээ дэрлэн суутал хажууд хэн нэгэн суух шиг болов. Нүдээ арай хийн нээгээд хартал үнэхээр царайлаг залуу байв. Үнэхээр танилцахыг хүсч байна .
"Уучлаарай өөртэй чинь танилцаж болох уу?"
"Миний нэр Вонү харин чамайг"
"Юү-" аан Минжи шөнийн клубд жинхэнэ нэрээ хэлж болохгүй гэсэн тэгэхээр ... Юүри гэж болохгүй ухаантай байх хэрэгтэй.

"Юү Мин "



A/n: Зөндөө удаан хүлээсэн биздээ. Эцэст нь бүгдээрээ бараг мэдэж байсан байх аа. Сэтгэгдлээ хуваалцаарай баярлалаа ♡

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 27 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

IT JEON /JWW/Where stories live. Discover now