яг юу болоод байна аа

11 3 1
                                    

Mina POV
Сургуулийн үүдэнд байсан бүх л хүүхдүүд шуугилдан.

"-Яагаад тэд үнэхээр үерхдэг байсан хэрэг үү?

-Тэр охин саяхан ирсэн биш билүү

-Нууцаар үерхэж байсан юм байхдаа

-Би лав тэднийг дэмжиж байна<3

-Хэзээнээс юм бол"

хэмээн амандаа шивнэлдэж буй хүүхдүүд хаа сайгүй түүн рүү харцаа үл салган харна.

Бүхэл өдрийн туршид юу ч бодогдсонгүй зүгээр л юу болоод ийм юм болсон яадаг тэнэг хүн нь ийм итгэмээргүй нийтлэл гарсныг гайхан сууна. Өглөө таарсан Жэюүн гэх залуу ч бодлоос гарсангүй би тэрнийг танихгүй гэтэл зүгээр нь танилцан уулзаж байгаа зургийг яагаад нийтлэл бичсэнийг нь гайхаад барахгүй нь. Ямар завтай нь ийм тэнэг юм хийдэг байна аа! Ёохх бодхоор л уур хүрчихлээ...

Тэр яг хэн бэ?
Сургуульдаа тийм нэр хүндтэй нэгэн юм байхдаа?
Яагаад миний гараас барив.
Гэх асуултууд толгойд минь эргэлдсээр нэг л мэдэхэд хонх дуугарч хичээл завсарлалаа.

"Сургуулиас гарч явах"

Ёоххх ахиад нэг хичээл дууслаа. Яах вэ? Шөнөжингөө хичээж бэлдсэн түүхийн шалгалтаас санаж байгаа юм нэг ч алга ухаан санаа минь хаана явна аа. Мэдэх юм алга.

Гэнэт духанд хэн нэгэн хүрэх үед цочин харвал Жэюүны гар байх нь тэр

Жэюүн: замаа ч харахгүй юуг тэгтлээ их бодоод байгаа юм. Ухаан санаагаа хаана гээчихээв. Дух хамаргүй болох нь дутаж гэнэ.

Гэж үглэсээр би ч түүнээс залхаж
"Өө баярлалаа"
Гэж хэлчихээд яваад өгөв.
Ард хий хоосон харцаар харж буй Жэюүн үлдэх нь тэр

Маргааш нь:

Ахин нэг цуурхал
" өнөөдрийн бидний мэдээнд өмнөх нийтлэлд орсон 2 хос болох шинэ сурагч Мина болон Жэюүн 2ыг болзож буйг батлах зураг тавигдлаа"
(Мэдээж нөгөө шонгийн урд духанд нь хүрсэн байсан зураг)

Хүүхдүүд:
-Тэд нээрээ хосууд гэж үү?

-Үгүй байлгүй дээ
.
-Хүүе нээрээ тэд болзож байгаа гэсэн.

-Хачин л охин байна шд манай

-Жэюүн энэний яг юунд сайн болсон юм болоо.

Хүүхдүүд мина руу ширтсээр ийн өгүүлнэ.

Мина ч юу болоод байгааг ойлгох сөхөөгүй гацаж орхилоо.

Мина : "Ёоххх яаж яваад ийм хөгийн юм болчихсон юм болоо. Бид бие биенээ тийм ч сайн танихгүй гэтэл яагаад хүмүүс худлаа зүйлд ийм итгэмтгий байдаг байна . Бүр 2 удаа шд ээ. " Хэмээн үглэсээр хичээл рүүгээ орлоо.

Элсэн Цаг Where stories live. Discover now