Мина pov:
Хичээл завсарлаад орж ирэх үед түүний ширээн дээр гүзээлзгэнэтэй сүү байхыг гайхан харна.
Аваад харвал дээр нь бяцхан зурвасын хамт үлдээсэн байв.
" Өдөр бүрийн минь эрч хүч байдагт баярлалаа. Өнөөдөр чи үнэхээр хөөрхөн харагдаж байна. Амжилт "
Гэсэн байв Мина гайхан хэн үүнийг үлдээснийг олох гэж ийш тийш харна. Үүний хажуугаар нэгэн гар орж ирээд гарт байсан сүү г нь шүүрэн авав.
Мина цочин эргэж харвал Жэюүн зогсож байв. Түүний харц юу ч болоогүй мэт боловч бага зэрэг ууртай харагдав.Жэюүн : чи арай хэн өгсөнийг нь ч мэдэхгүй уух гэж байгаа юм биш биздээ.
Мина : чамд хамаатай билүү?
Жэюүн : би чамайг иймэрхүү хямд зүйлсээс болж өвдөх хэрэггүй гэж бодсондоо л хэлж байна.
Мина : Тэгээд өөр яах гээв. Чи илүү үнэтэй г авч өгөх юм уу? Чадахгүй юм байж олон юм ярьж хүний асуудалд оролцох хэрэггүй "гээд сүүгээ буцаан авах гэж үзэв"
Жэюүн түүний сүүг шуудхан л хогийн сав руу шидэж орхив.Мина ууртай харан :
"яаж байгаа юм" гэж хэлэхийн зэрэгцээ Жэюүн гараараа амын хөнгөн дарж түүний гарт ууттай зүйл бариулаад яваад өгөв.Мина гайхаад уутыг нээж үзтэл үнэхээр үнэтэй авах гэж бараг 5 цаг дугаарладаг газрын амттан байв.
Мина эхэндээ гайхсан ч түүний үнэхээр идэх дуртай амттай байсан учир хургахан баярлав.Сургуулийн нийтлэл : Мина Жэюүн 2 Ахин цуурхалд өртлөө.
Мина хичээлээ тараад ажил руугаа явахаар бэлтгэв. Тэр чихэвч зүүн метронд сууж ажлынхаа үүдэнд ирээд урт гэгч нь амьсгаа авч санаа алдав.
" За тэгэхээр юу байхав 9хөн цаг хурдан бас амар өнгөрнө л гэж найдъя " хэмээн хэлээд оров
Захирлаа би ирлээ сайн байна уу?
Захирал : Өө сайн уу? Ямар аштай вэ өнөөдөр хүн хүч дутуу байлаа. Чамайг ирж байгаад баяртай байна.
Мина : Хөөх тийм гэж үү. Би хурдхан хувцасаа солиод ирье
Захирал : За
2 цагийн дараа
Мина : сайн байн уу тавтай морил та юу захиалах вэ?
? : нэг латте авъя
Мина : ойлголоо таны дугаарыг дуудхаар та ирээд аваарай.
? : заа
Мина : сайн байна уу манайд тавтай морил та юу захиалах вэ?
? : нэг бялуу нэг энгийн кофе
Мина : заа ойлголоо таны дугаарыг дуудхаар хүрээд ирээрэй.
? : заа
Мина : дотроо бодох " ёоххх амархан байгаасай гэж бодсон ч би ирсэнээсээ хойш 300 гаруй хүнд үйлчиллээ аххх сунаж үхэх нь ээ
Энэ нь намайг их цалин аваад сайнаар нөлөөлөх ч намайг алж байна"Өнөөдөр Жэюүны өгсөн амттан байгаагүй бол би хэзээний эрч хүчээ алдаад сөхрөөд уначихсан байгаа
Үүнтэй зэрэгцэн Хаалга онгойх чимээ гарна... Мина кассын доороос сайн байна уу тавтай морил өршөөгөөрэй та түр Хүлээгээрэй.
За болчихлоо хүлээлгэсэнд уучлаарай гэж хэлээд дээш харвал Жэюүн нэг охины хамтаар зогсож байв.Мина тийм ч их анхаарал хандуулаагүй ч дотроо
"Хөөх хөөрхөн охин байна. Жэюүны найз охин бололтой. Загварлаг царайлаг гоё биетэй бас баян"
Мина тэдний захиалгийг аваад ширээнд хүргэв.Жэюүн Pov
Жэюүн : Аавын бие сайн уу?
Жэюүны эгч : сайн гэхдээ хуучин шигээ сайн байхаа больсон
Жэюүн : ммм тийм байх нь түүнийг сайн асраарай.
Жэюүны эгч : Чи хэзээ ийм зангаа болих юм? Одоо чи том болсон .
Жэюүн : Тэглээ гээд би яах ёстой юм?
Аав дээр очиж эвлэрээд хамтдаа байх ёстой юу?Жэюүны эгч : чи аавыг хэр удаан ийм байдалд байна гэж бодоод байгаа юм? Тэдэнд одоо тийм ч их нас үлдээгүй байхад чи хүртэл ийм зан гаргах юм уу?
Жэюүн : та л оролцохгүй байхад болно. Тэглээ ч энэ бүхэн ааваас л болсон. Тэр л намайг өөрөөсөө түлхсэн.
Жэюүны эгч : тэгсэн ч чи....Түүний энэ талаар ярихаас нь залхан жэюүн энэхүү яриаг таслах гэж оролдон
За за тантай энэ талаар ярих хүсэл алга. Одоо зүгээр гэртээ харъя.
Мина pov
Гэртээ орж ирэх
"Аххх бүр ядарчихлаа. Гэхдээ зүгээр сууснаас л дээр юм. Би ч өдөр хоногоо тоолж байна даа хахах" гэж бодсоор унтаад өгөв.
Заа энэ хүртэл уншсан та бүхэнд баярлалаа. Үүнийг ийм удаан бичиж байгаадаа хүлцэл өчье. Сэтгэл санааны тогтворгүйжилт дээрээс нь цаг зав зохиох санаа гээд л нэг л болож өгөхгүй юм. Цааш нь зохиохгүй зүгээр хаячих уу ч гэж нэг бодох шиг.
Дараагийн бүлгийг хурдан оруулнаа гэж хэлэхгүй ч оруулахыг хичээнэ. Баярлалаа.
YOU ARE READING
Элсэн Цаг
RomanceБаян айлын бага хүү Жэюүн өмнө нь чин сэтгэлээсээ дурласан үзээгүй ба ангийнхаан ноц сурлагатан Мина-д сайн болсноор Жэюүн өөрчлөгдөж эхэлнэ. Тэдэнд юу тохиолдох бол