Би чамд сонсдог дуу шигээ,
нандигнан уншдаг ном шигээ л хайртай.Чи миний явах жимд ургасан цэцэг.
-Канемото Ёши■■■
Гэртээ ирээд удаагүй тул өглөө эртлэн босоод гэрээ цэгцэллээ. Чийгтэй цэвэрлэгээ хийхгүй бол хүн удаан амьдраагүй бүх тавилгыг тоос дарж. Өглөө босоод нилээн завгүй гэрээ цэвэрлэсний эцэт сая нэг л амсхийлээ. Нэг л мэдэхэд үд болчихсон байсан тул утсаа ааваад буйдан дээр суув.
Утсаа нээж үзтэл миний хамгийн сайн найз Сэён залгасан байлаа. Бид хамтдаа ахлах сургуульд байхдаа өөрсдийгөө "Түён" (Хоёр Ён) гэдэг байлаа. Өөрөөр хэлбэл энэ нь зоос 2 талтай гэсэн үг. Зоос газарт яаж ч унасан 2 талтай гэсэн утгатай.
Би түүн рүү буцааж залгахад тэр шууд аваад "Ким Ха! Намайг мартчихсан юм уу айн?" гээд л чанга дуугаар хэллээ. Би инээгээд "Кан Сэ! Дуугаа өндөрсгөөд байна уу даа чи" гэхэд тэр ч мөн адил инээмсэглээд "За тэр яахав өнөөдөр манай урлагийнхний нийллэг болох гэж байгаа. Бидний насны хэдэн дуучин загвар өмсөгч ирнэ. Би нэг найзыгаа дагуулаад очно гээд хэлчихсэн болохоор би 18:00 цагт очиж авна шүү. Өөрийгөө бэлдээрэй" гэв. Би ч хэзээ хамгийн сүүлд нийллэгт явснаа санахгүй байсан тул зөвшөөрөв.
Үнэндээ Японд очоод сурахаас өөрийг хийгээгүй учир явмаар санагдлаа. Би түүнд өөрийгөө бэлдээд байж байя гэж хэлээд утсаа таслав. Ямартай ч Кансэгийн хүрээллийнх гэхээр олны танил хүмүүс ирэх байх найзынхаа нэр нүүрийг бодоод өөрийгөө хамаг чадахаараа гоёхоор ухасхийх нь тэр. Усанд орчхоод нүүрээ будахдаа арай бараан өнгийг сонголоо. Нүднийхээ өнгийн гүн бор өнгөөр сонгоод уруулын будагныхаа өнгийг харин улаан хүрэн өнгийг сонгон будалтаа дуусгав.
Үсээ хэт ороолгүй үзүүр хэсэгт нь долгион оруулан хар өнгийн бариу даашинзыг сонголоо. Үүнийг ээж маань оюутан байхад үнэтэй брэндийн дэлгүүрээс авч өгч байсан. Миний хувьд төгс ч гэсэн Кансэ ирээд юу гэхийг хэлж мэдэхгүй юм. Тэр их голомтгой учир над шиг хээгүй хүний сонголт таалагдахгүй нь лав баттай.
YOU ARE READING
rockstar
RomanceХамгийн сүүлийн удаа харц руу чинь зөөлөн ширтээд, тайзан дээр гялалзах чамайгаа явуулъя миний бяцхан рок од.