1. Шүүлт

1.9K 300 34
                                    

"Хатагтай Пак?"

"Хатагтай Пак~"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Хатагтай Пак~"

"Бидний асуултад хариулаач. . . . Angel группийн ээлжит ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Анжел группийг удирдан ажиллах 3 жилийн төлөвлөгөө тань юу байгаа вэ? Энэ жилийн ажил тань аль хэдийн эхэлсэн гэж сонссон. Танай групп дэлхийн алдарт 5 брэндтэй түншлэлийн гэрээ хийсэн гэх цуурхал тараад байна. Энэ үнэн үү? Үнэн бол ямар брэндүүдтэй хамтрахаар болсон бэ? Парисын загварын долоо хоногт оролцож байгаа чинь ч бас үүнтэй холбоотой юу?"

Би "Шинэ он, шинэ ажлын түүх эхэлж байна. Олон сайхан мэдээ дуулгах болно оо. Цаг тухайд нь дэлгэрэнгүй мэдээлэх тул энэ удаад нууцалъя" гээд яриагаа инээмсэглэлээр дуусгаад цааш алхлаа.

"Инбинь, наашаа хараач. . . .бидэн рүү хараач"

"Инбинь Пак!"

"Хатагтай Пак" хэмээн тал талаас орилолдоно.

Зурагчид байрлаж байгаа тал бүр лүү харан инээмсэглэн гар даллаад эцэст нь шоу болох танхим руу орлоо.

Зурагчид байрлаж байгаа тал бүр лүү харан инээмсэглэн гар даллаад эцэст нь шоу болох танхим руу орлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

=============

Танхимд ороход хувийн туслах Ричард угтаж авав.

"Хатагтай, таны суудлыг Gucci-н захирлын дэргэд бэлдсэн байгаа"

"Эрика?"

"Бага хатагтайд өөдөөс харсан эгнээнд тань суудал бэлдсэн" гэв.

"Хойш нь суулга. Камерт өртөөд байхгүй чимээгүй газар байвал сайн байна. Энэ шоу бол Анжел группийн ерөнхийлөгчөөр оролцож байгаа анхны үйл ажиллагаа минь. Тиймээс бусдын хэл ам дэмий зүйлтэй хутгалдаасай гэж хүсэхгүй байна"

❣Mission: 🏹 New Angel🧝‍♀️Where stories live. Discover now