3. Хайрын бурхны дагалдан

1.1K 290 38
                                    

30 минутын өмнө:

Жүнмён "Гэрээгээ сайн уншсан биз дээ? зөвшөөрч байгаа бол гарын үсгээ зурчих. Мөн нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бурхдын оронд нэг л удаа гэрээ хийсэн бол гэрээний нөхцөл биелж, хугацаа дуусахаас нааш цуцлах ямар ч боломжгүй гэдгийг санаарай! тиймээс сайн бодож байгаад шийдвэрээ гарна шүү!" хэмээн анхааруулан хэллээ.

Гэрээний нөхцөл хийгээд миний авч болох ашиг өндөр байсан тул надад энэ гэрээ маш их таалагдаж байв.

Дүүгээ ч амьдруулаад, өөрийнхөө амьдралыг  ч буцааж авч болох гэрээ учир хүсээд байх өөр зүйл байсангүй. Тэгээд ч бурхад дундаас хайрын бурхныг дагалдана гэдэг нэг ёсны нэр төрийн хэрэг биш үү?

Ертөнцөд чухам хэдэн бурхан байдгийг мэдэхгүй ч миний төсөөлөлд бол хамгийн гайхалтай бурхан хайрын бурхан л гэж бодож байна.

Гэрээ тэр чигтээ надад таалагдаж байсан ч бизнес хийхэд няхуур байх нь хамгийн чухал байдаг тул дахин дахин шалгаад сурчихсан юм. Гэрээгээ дахин нэг удаа анхааралтай уншаад энэ удаад эргэлзэх зүйлгүй гарын үсэг зурчихлаа.

Шүүгч бурхан ч сэтгэл хангалуун байгаа бололтой инээмсэглээд "За тэгээд 10 хосыг нийлүүлсний чинь дараа уулзъя" хэмээн гар сунгалаа.

Би "Сайхан санал тавьсанд баярлалаа, бас юу юунаас илүү дүүгийн минь амийг өршөөсөнд" гээд түүнтэй гар барив.

Тэр "Зүгээр дээ" гэж байгаа мэт инээмсэглэн толгой дохисноо "Чэн, түүнд хэрэгтэй зүйлсийг нь өгч, нийгэмлэгийг танилцуулаад хайрын бурханд хүргэж өг" гэв.

Чэн "Дагаад яваарай хатагтай" гэсээр намайг дагуулан гарлаа.

Захирлын өрөөнөөс гараад нөгөө тансаг ордны дундуур алхана.

Чэн "Манай нийгэмлэг бол ертөнц дээр байгаа үхэл амьдралыг холбогч цор ганц нийгэмлэг. Ертөнц дээрх олон төрөл зүйлийн амьдрал бүгд бидэнтэй холбоотой байдаг юм. Гэвч та түр хугацааны гэрээгээр сахиусан тэнгэр болж байгаа болохоор өөр гариг руу явахгүй л дээ. Өөрийн төрлөх дэлхийдээ ажиллана гэж ойлгож болно"

Би "Хөөх тэгвэл жинхэнээсээ дэлхийгээс өөр олон гариг дээр амьдрал байдаг байх нь ээ? тэр бүгдэд бурхад болон сахиусан тэнгэрүүд, эрлэгүүд хамааралтай байдаг гэж үү?" хэмээн сонирхон асуухад

Чэн "Тийм ээ, Та сайн ойлгосон байна. Одоо бид жижиг хэрэглэлийн хэсэг рүү явна. Тэндээс та өөрт хэрэгтэй зүйлсээ авна. Үүний дараа би таныг хайрын бурхан дээр хүргэж өгөх юм л даа"

❣Mission: 🏹 New Angel🧝‍♀️Where stories live. Discover now