Prologue

250 41 1
                                    

-Энэ хэн юм!

Аав бага зэрэг гайхсан басхүү уурласан өнгөөр асуухад нь би түгдэрсээр...

-Мм, ааваа тэгэхээр тэр миний найз залуу.

Түүнд таалагдахгүй байхвий гэхээс хэдэнтээ зүрх минь үхэж сэхнэ.

-Сайн байна уу ааваа. Солонгос улсын иргэн Ким Тэхён, таны охины найз залуу.

Тэхён эелдгээр инээмсэглэсээр аавд ерэн градус бөхийн хүндэтгэл үзүүлэв.

Тэрээр сая хэлсэн үгсээ маш цэвэр, Солонгос аялаггүйгээр дуудаж сурахын тулд бүтэн хоёр долоо хоног хажууд минь шулганасан. Гэхдээ тэр их хичээл зүтгэл нь бага зэрэг аялгатай ярьснаас болоод нураад уначихлаа. Ахх.

-Ааваа?

Аав инээд алдаад Тэхёны мөрөн дээр цохиод "Овоо эр юм гээч. Монгол улсын иргэн Цэдэв, найз охины чинь аав."

Үнэндээ би аавыг ийм хариу үйлдэл гаргасанд гайхсан ч баяртай байсан юм.

"Одоо гэртээ харьцгаая. Ээж чинь хүлээж байгаа."

Тэр бидэнд хөтлөж ирсэн хоёр морио өгөөд "Салхи ч сайхан байна шүү. Чамайг явснаас хойш надтай морин дэлэн дээр хөгжилдөх хүнгүй аав чинь их ганцаардсан шүү."

Аав жаахан хүүхэд шиг гомдлоход нь би инээд алдаад,

-Тэгвэл уралдах уу?
____________________________________
       _______________________

-Next text coming soon...

•Kim Taehyung in Mongolia•Where stories live. Discover now