1

225 39 2
                                    

         In mongolia

             Before coming to Mongolia

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


       Before coming to Mongolia

"Юун A хоёулаа гэртээ тугал авч тэжээх үү?"

-Юу?

"Энэ хардаа ийм хөөрхөн цагаан, буржгар, жижигхэн. Энэ тугал их хөөрхөн юм аа."

Тэхён нэг хурга тэвэрчихсэн наашаа гүйж ирээд асуухад нь золтой л инээчихсэнгүй.

-Тэхён~аа Монгол хэлэнд тугал биш хурга гэдэг юм бас эхэд нь хургaа өгөхгүй бол...

Намайг үгээ хэлж дуусаагүй байтал цаанаас хурганы эх нь давхиж ирсээр Тэхёныг ардаас нь мөргөчхөв.

_______________________

    Before coming to Mongolia

         Before coming to Mongolia

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Ким Тэхён!

"Яагаад яагаад болохгүй гээд байгаа юм! Бид аль хэдийн зургаан жилийг ардаа үдчихсэн үерхээд хоёр жил, хамт амьдраад дөрвөн жил бид одоо хорин зургаатай. Бид аль хэдийн гэрлэх насан дээрээ ирчихсэн шүү дээ, бас бид аль хэдийнээ манай аав ээжтэй танилцсан тэд ч бас чиний аав ээжтэй танилцахыг хүсэж байгаа..."

Тэхён уурлан буйдан дээр нүүрээ даран суух бол би түүний урд суугаад,

-Бид юмсыг сэтгэлийг хөөрөлдөө автаад шийдээд байх өсвөр насны хүүхдүүд биш шүү дээ. Тэхён~аа.

-Чиний ирээдүйд би байхгүй гэж үү?

Би түүний гарыг нүүрнээс нь холдуулаад нулимс цийлгэнэх нүдэн дээр нь үнсэн "Мм алив ээ, миний Тэхён."

-Би зүгээр зүгээр л айгаад байна. Аав ээж минь зөвшөөрөхгүй байх вий гэхээс л айгаад байна.

"Би хадам аав ээждээ таалагдахын тулд хэл хүртэл сурсан. Хэдий сайн биш ч гэлээ өөрийнхөө хэмжээнд."

Ахиад л нүдэнд нулимс цийлгэнээд л чихрээ булаалгасан гурван настай хүүхэд шиг гэдэг нь.

-Тэхён~аа.

Тэр ахин нүүрээ дараад "Чиний ирээдүйд үнэхээр л би байдаггүй бололтой. Одоо ингээд л тэр чигээр минь намайг хаях гэж байгаа юм уу?" Түүний хоолой зангираад эхлэхэд тэр үнэхээр уйлаад байна уу? хэмээн гайхширлаа.

Би зуны гурван сар хаврын нэг сараар гэртээ харьдаг юм. Тэр бүрд Тэхён ингээд байдаггүй ч саяхан бид Тэхён аав ээж дээр зочлоод ирэхэд аав ээж нь сүй тавих талаар ярьснаас хойш эцэг эхтэй минь уулзахыг их удаан гуйсан.Тийм болохоор одоо магадгүй танилцуулах цаг нь болсон байх.

-Тэхён~аа ойлголоо. Ирээдүйн хадам аав ээж рүү чинь явцгаая.

Саяхан л уйлаад сууж байсан Тэхён хэсэг над руу харж байснаа орилсоор л босоод ирэв.

"Нээрээ юу, ээ бурхан минь!..

...Явцгаая б-би юу бэлдэх хэрэгтэй вэ? Аав ээжид өгөх бэлэг. Алив ээ хайрт минь суугаад байлгүй гарч аав ээжид, ах эгч, дүү нарт чинь өгөх бэлэг авцгаая."



_______________________

______________________________________

from the scribe's side -Хэвтээ техтээр бичиж байгаа нь солонгосоор ярьж байгаа босоо техт-ээр бичиж байвал монголоор ярьж байгаа гэсэн үг шүү.

Нандин~ Юун-А гэдэг нь манай гол дүрийн солонгос нэр болно.

-Юун A хоёулаа гэртээ тугал авч тэжээх үү? /Энэ үг Монгол хэлэнд дээр {Босоо техт} хэлэгдсэн болно. Яахав нөгөө үгийн алдаа байдаг шдээ. Солонгосоор мэддэг хэрнээ өөр улсын хэл дээр хольж солиод байдаг нэг тиймэрхүү/

Тэхён маань Монгол улсад ирээд ерөнхийдөө Монголоор хэлээр ярих гэж үзэх учир зарим нэг үгийг хольж сольж яригдаж байгаа юм шиг гарах тул та нар нээх битгий хүндээр хүлээж аваарай. /{Тэхён энийгээ ч мэдэхгүй байна гэж юу байсий гээд л ерөнхйидөө өөр улсад ирсэн хүн бүрт улсын соёл шашин шинэлэг санагддаг шүү дээ. Тийм болохоор ойлгож өгөөрэй.}

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 07 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

•Kim Taehyung in Mongolia•Where stories live. Discover now