𝐗𝐢 𝐋𝐢𝐧-𝐔

31 8 0
                                    

Да-Фан: Лин-Ү, тэрийг хараач! ВинВин явж байна.

Лин-Ү: Да-Фан, аяар гэм! Тэр харах нь.

Түүнийг хөнгөн нудрахад инээгээд намайг сугадав. Хоолны тэнхим рүү яван ортол танил дүр зураглал. Тэнхим дүүрэх хэмжээний сурагчид цугларчээ.

Олон тогооч байдаг тулдаа таван минутын дотор л өдрийн хоолоо аван суудалдаа очин суув.

Да-Фан: Лин-Ү! Лин-Ү!

Лин-Ү: Яах гээд байгаа юм бэ? Чимээгүй хоолоо ид л дээ! Будаа чинь үсрээд байна.

Да-Фан: Эргээд хар!

Түүний хэлснээр мөрөө давуулан хойш хартал ВинВин нэг найзын хамтаар зогсож байлаа. Тэр инээмсэглэж байна. Энэ инээмсэглэлийг хэрхэьч мартаж зүрхлэхгүй.

ВинВин: Сайн уу? Да-Фан, Лин-Ү хэрэв та хоёр зөвшөөрвөл бид хоёр хамт сууж болох уу? Ширээнүүд ихэнх нь дүүрчихэж.

Тэр миний нэрийг мэдэж байна. . .

Да-Фан: Бололгүй яах вэ.

ВинВинийн найз Мин-Хао Да-Фаны дэргэд суух бол тэрбээр миний дэргэд суусан юм. Зүрх минь амаар гараад ирэх вий. Догдлоод байж сууж үл чадаж буйг нуух юун.

Мин-Хао: Гэхдээ Вин чи Лин-Үгийн нэрийг яаж мэддэг юм бэ? Түүний нэрийг багш нараас өөр сурагчид мэдэх нь ховор шүү.

ВинВин: Сургуулийн онц сурлагтаныг мэдэхгүй бол алдас болно шүү дээ. Лин-Үг би гайхаад байдаг. Толгой сайтай, хөөрхөн байж бусдаас нуугдаад л. . .

Да-Фан: ВинВин түүнд сайн хэл! Тэр хөөрхөн царайгаа үргэлж голдог тэнэг.

ВинВин: Юу? Эрдэнэс шиг энэ төрхийг голно гэдэг ч том зүйл дээ. Хэн ч харсан нүд унагаам төрхийг дахиж битгий голоорой, Ши Лин-Ү.

Тэр намайг мэддэг байсан байна шүү дээ. . .

2022.03.15

Last LetterWhere stories live. Discover now