Хүндэт, ВинВин-д
Өнөөдөр бороо орсон сайхан өдөр байна. Би бороотой өдөрт дуртай. Бороо орсон мөч бүхэн надад нандин санагддаг. Магадгүй би энэхүү дэлхий дээр мэндлэхдээ бороо шивэрсэн мөчид ирсэн болохоор тэр байх.
Аадар бороонд хүмүүс дургүй байдаг ч надад бүх бороо таалагддаг нь гайхмаар. Гэрийхэн маань хүртэл намайг яагаад бороонд дуртай юм бэ? гэж асуудаг шүү.
Хэчнээн бороонд дуртай байсан ч шүхрээ мартаж болохгүй шүү. Бороонд норвол ханиад хүрэн өвдөнө. Чи өвдөж хэрхэвч болохгүй.
2022.03.05
YOU ARE READING
Last Letter
Short Storyᴍʏ ʟᴇᴛᴛᴇʀs ᴊᴜsᴛ ғᴏʀ ʏᴏᴜ. ɪ ᴅɪᴅɴ'ᴛ ᴋɴᴏᴡ ɪᴛ ᴡᴀs ᴍʏ ʟᴀsᴛ. ɪ ʟᴏᴠᴇ ʏᴏᴜ, ᴡɪɴᴡɪɴ [short story]