![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. |THE TRUEBLOOD|
-CHAPTER TWENTY ONE.
•┈┈┈••✦ ♡ ✦••┈┈┈•
Ах дүү хоёр хоёулаа асар том сүрлэг харшийг харан гайхширч байв.
Тэдний төсөөлж байсан зүйл бол дунд зэргийн хэмжээтэй байшин байсан ч үгүй.... Энэ бол 16,000 метр квадрат том байшин байв. Гоёмсог үнэтэй таван машин, том усан сантай гайхалтай харш байв.
Ноён Ким үүнд гайхсангүй, тэр хүүхэд насаа тансаг харшид өнгөрөөсан болохоор энэ нь түүнд хэвийн үзэгдэл байв. Тэхён, Жин хоёр юу гэж хэлэхээ мэдэхгүй бие бие рүүгээ харж байсан тул ядаж л Вонхогийн өмнө амаа хамхихаар шийдэв.
Тэд харшийн үүдэнд зогсож байсан ба Тэхён акул шиг дүрстэй, гайхалтай дотоод засалтай тансаг цагаан нисдэг тэрэг рүү ширтэж байв.
"Иймээс авга ах" Вонхо тэднийг гал тогоо руугаа хөтлөхөд тэд түүнийг чимээгүйхэн дагав.
Жин, Тэхён хоёр өдрийн хоол идэж байхдаа үнэхээр эвгүй байсан, учир нь тэд өдөр бүр ийм тансаг хоол идэггүй. Ноён Ким, Вонхо хоёр ердийн зүйл ярьж байх хооронд.
"Тэхён?" Вонхо омегаг гэнэт дуудан түүний анхаарлыг татав.
"Та сууж үзмээр байна? Хоол ч идэлгүй ширтээд." Вонхо ийн хэлээд цонхны цаана байх нисдэг тэрэг рүү заав.
"Хмм...Үгүй ээ...Би өндрөөс айдаг." гэж Тэхён ичингүйрэн бувтнав.
Вонхо түүн рүү харан инээвхийлэв.
"Эзэнтээн, хэн нэгэн ноён Кимтэй уулзахаар ирсэн байна" Маркийг ийн хэлэхэд Вонхо хөмсгөө зангидав.
Тэхёны нүд гялалзав, тэр хэн болохыг нь мэдэж байгаа.
"Энд?" гэж Вонхо хөмсгөө өргөн ноён Ким рүү асуусан харцаар харав.

YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃 [ᴄᴏᴍɪɴɢ sᴏᴏɴ]
مستذئب"Хорвоо чамайг мангас хэмээн үзэж болох ч, би хэзээ ч тэгэхгүй" "Надад энэ ертөнцийн үнэлэмж хамаагүй, чи надад илүү чухал" ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.