~♥︎~
Шинэхэн өдрийн өглөө эхэлж ургах нарны туяа өнгийн цэцэгсийг сэргээж, өглөө эртийн нойрмог цэцэгсийн дэлбээ дээр гялтганах шүүдрийн дуслууд буусан зуны нэгэн өдрийн сайхан өглөө байх аж.
Тэхён амандаа дуу аялан бэлтгэлийн талбай руу аз жаргалтайгаар алхаж байв.
Тэхён Жонгүктэй уулзана гэж бодохоор түүний зүрх сэтгэл үгээр хэлэхийн аргагүй догдолж байлаа.
Замдаа тэр үзэсгэлэнтэй цэцэгсийн дээгүүр гараа гүйлгэж, нүүрэнд нь том инээмсэглэл тодорлоо.
Тэр салхинд найгаж буй багваахай цэцгийг хараад зогсов. Тэр цэцэг рүү сөхрөн суугаад үлээхээсээ өмнө нүдээ аниад хүслээ шивнэлээ.
Багваахайн цэцгийн үрийг агаарт хөвж байхыг харан тэр инээмсэглэв.
Чэён ханхүүг харан зөөлөн инээмсэглэж,
"Та юу хүссэн бэ?"
"Энэ бол нууц" гэж ханхүү удаанаар босон, нисэж буй цэцгийг харан хэлэв.
"Таны заяагдсан хостой холбоотой гэдэгт зуун хувь итгэлтэй байна." гэж Чэён ханхүүг шоолон таамаглав.
Тэхён ичингүйрэн уруулаа хазан,
"Тийм ээ."
YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃
Werewolf"Хорвоо ертөнц чамайг мангас гэж зүхэж болох ч би хэзээ ч тэгэхгүй." "Надад хорвоо ертөнц чухал биш, зөвхөн чи л чухал." ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.