1

579 68 12
                                    


" Амьд явах, амьдрах хоёр тэс өөр зүйл. Хүн амьдралын утга учрыг эрж хайх биш харин өөрөө бүтээх хэрэгтэй. Би хэзээ ч амьд яваагүй юм шүү хүү минь. Би амьдралынхаа туршид амьдарч байсан учраас утга учрыг бий болгож үнэ цэнээ мөнхөлж чадсан. Яг энд бас тэнд! " ...

Нүүр нь нэлэнхүйдээ шалбарч цусандаа хутгалдах залуу сүүлийн минутанд шүгэл дугарахаас өмнө амжин өндийв. Нүднийхээ ойролцоо буюу чамархай хэсэгтээ хүчтэй цохиулснаас болж түүний нэг нүд бүрэлзэж өрсөлдөгчөө сайн харж чадахгүй байсан ч тун их хичээж байв.

" Зорилт чамайг амьдруулж зорилго чамайг шагнана. "

Хаа нэгтэйгээс сонсогдох дуу хоолой, дурсамж ядраад өгсөн биеийг нь бус булиглаж ядах зүрхийг нь онилж бууж өгөх хүслийг нь элдэн хөөнө. Ялагдахад эрт байна, ялахад боломж байна. Залуу бүрэлзэх нүдээ харлах хүртэл, булгарсан биеэ хөших хүртэл, бүлээн амьсгалаа тасрах хүртэл сүүлийн хормыг дуусах хүртэл хичээхээр шүд зууж урдаас нь ирэх цохилтоос өөрийгөө хамгаалан нүүрээ нуулаа.

" Хүү минь чи бол миний шагнал. Би энэ ринг дээр чиний төлөө ялалт байгуулж эцэст нь тэнд нэрээ мөнхөлсөн. "

Гэдэс дотрыг нь амаар нь гаргах нь уу гэлтэй хүчтэй өвдөлт хэвлийд нь ирж тэрээр дахин нэг удаа сөхөрч унав. Дал нуруу болон гуя, өвдгөөр нь эрчээ авсан цохилтууд эцэс төгсгөлгүй дайран түүнд толгойгоо хамгаалахаас өөрөөр давшлах боломж үл олдоно. Сүүлийн роунд бас сүүлийн минут.

5, 4, 3 ...

Залуу сэдэрсэн уруулаа шүдэндээ зуун эцсийн хүчээ шавхан өндийж өрсөлдөгчийнхөө эрүүнд зангирсан гараа буулгах мөчид шүгэл дуугарч тулаан дуусав.

2, 1 дууслаа! 

Хүмүүсийн хашхираан, шүглийн дуу, алга хавсрах чимээ. Газар дайвалзаж толгойгоо дийлэлгүй унаад өгмөөр байсан ч шүүгчийн гар бугуйг нь зууран тогтоож нүд нь манарсанаас болж бус нулимснаас болж бүрэлзэнэ.

" Уучлаарай аав аа " ...





" БНСУ-д зохион байгуулагдаж байгаа MMA-н аваргын төлөөх тоглолтод 71 кг жинд тулалдсан Чүэ Сан болон Чүэ Ёнжүн нарын тулаан 5 үе шаттайгаар үргэлжилж Чүэ Саны ялалтаар өндөрлөлөө. Interim champion буюу түр аварга байсан Чүэ Сан энэ удаагын тулаанаар аваргын бүсээ чангалж Undisputed champion буюу үнэмлэхүй ялалт байгуулсанаар MMA-н түүхэн дэх хамгийн залуу хошой аварга боллоо. "

TomorrowWhere stories live. Discover now