2

232 46 9
                                    


" Тэр одыг харж байна уу? "

Салхи тогтуун шөнө оршуулгын газраас холгүйхэн байх нарийн хашлага дээр хоёр залуу тэнгэр ширтэн сууна. Замаас зайдуухан тул гэрэл тусахгүй ч явган хүний замыг өндрөөс хамгаалж барьсан хашлагаас доош харвал хэчнээн гүн нь хангалттай айдас төрүүлэм аж.

" Энд чинь өчнөөн л од байна шүү дээ "

Үён бувтнан " Тэгээд ч би замаасаа төөрчхөөгүй байна " хэмээн ундуйцан хэлэв. Тэрээр Чүэ Сан-тай санамсаргүй таарсандаа бантахдаа " Зүгээр л сонирхоод явж байна " гэх утгагүй үгсээр эвгүй байдалд орчхоод сууж байгаа юм.

Сан: Аан тийм үү, үнэхээр нар шингэсэн харанхуй шөнөөр оршуулгын газраар зугаалах гэж ирсэн гэж үү? Би чамайг төөрсөндөө бантсан л гэж бодсон юм сан.

Үён: Ер нь төөрсөн байсан ч танд ямар хамаатай юм!

Сан: Бомгюгээс болоод би чамайг хайх л болно шүү дээ. Тиймээс тэр, тэрийг харж байна уу?

Сан өөрийнх нь чанх дээрээс зүүн урд зүгт анивчих тод одыг заан "Тогтоогоод ав, ядаж л чамайг машин зам руу хөтөлнө " хэмээн нухацтай хэлэв. Харин Үён инээд алдан уртавтар хар үсээ чихнийхээ араар хийгээд " Та одоо хэдтэй болохоороо ийм юманд итгэдэг байна аа " хэмээн шоолох нь тэр. Түүний үс нүднийх нь өмнүүр байнга л орчхоод байсан тул гараа шүлсдэж байгаад хойш нь самнаад байх нь Санд ч мөн инээдтэй харагдана.

Сан: Энэ чинь үлгэр домог биш шүү дээ. Туйлын од үргэлж хойд зүгийг заадаг. Хэзээ ч тэнхлэгээс хазайдаггүй. Тиймээс чи тэр туйлын одыг олбол зүг чигээ тодорхойлж чадна.

Үён: Одон орон судлаач болохгүй яасан юм.

Сан: Тэгэх мөрөөдөл байсан юм шүү

Сан инээмсэглээд халаасаа ухан "Май, үсээ боочих. Төвөгтэй харагдаад байна " хэмээн атгасан гараа дэлгэхэд хар өнгөтэй үсний боолт байв. Зүгээр л нэг үсний боолт биш нарийн сүлжээстэй, сүлжээс бүр нь товгортой тун чамин эд байлаа.

Үён: Хөөх, найз охиных чинь юм уу?

Сан: Үгүй ээ, гэхдээ минийх биш нь үнэн л дээ

Үёныг авах гэхэд нь Сан гараа татаад босоод зогсчхов. Тэгээд Үёныг гайхах зуур ард нь зогсоод үсийг нь зөөлхөн атган өөрөө боож өглөө.

Сан: Өнгөрсөн жил Бразил руу тэмцээнд яваад ирэхдээ авсан юм. Нэг хүнд өгөх гээд.

TomorrowWhere stories live. Discover now