(5)

312 43 3
                                    


Дотуур байрны гадаа иртэл Жисү ахтай их л адилхан эрэгтэй сурагч цаашаа хараад зогсож байв. Мингюү ах дэлгүүрээс юм авах ёстой гээд би ядраад байсан болохоор түрүүлээд ирчихсэн. Байрны хаалганы урдуур явангаа хажуу тийш хартал Жисү ах бүр яг мөн байв.
Яагаад энд ингээд сууж байгаа юм бол, санаа зовоод байсан болохоор хажууд нь очоод суулаа.

"Та .. зүгээр үү? "

Жисү ах санаа алдан газар ширтсээр л. Юу ч болсон инээж л байдаг ах минь бүр сэтгэлээр уначихжээ.

"Сонён а, би ... Жинад хаягдчих шиг боллоо"

Шал утгагүй юм. Жисү ахыг тэр эмэгтэйн юунд нь болоод байдгийг, тэр эмэгтэй Жисү ах шиг төгс төгөлдөр эрэгтэйг хаяж байгааг ерөөсөө ч ойлгохгүй юм байна.
Гэхдээ юу юунаас илүү Жисү ахыг тэр эмэгтэйд ингэтлээ хайртай чинээ бодсончгүй.

"Яасан гэж вэ? Тан шиг төгс хүн энэ дэлхий дээр байхгүй штээ! Та чинь хоол амттай хийдэг, хичээлдээ сайн, спорт урлаг гээд бүгдэнд нь авьяастай! Тэр эмэгтэй лав хүн харах нүдгүй байх!"

Жисү ах ашгүй инээмсэглэв. Санаа амрах шиг л боллоо. Энэ инээмсэглэлийг дахиж харахгүй байх вий гэхээс ямар их айваа.

"Тийм гэж үү? Сонёны нүдэнд би тийм төгс хэрэг үү?"

"Ганц миний нүдэнд ч биш байхаа... ах ч ялгаагүй таныг тэгж л боддог байх!"

Жисү ах гадуурхаа тайлан надад нөмөргөж өглөө. Ингээд байхаар түүнийг мартана гэдэг боломжгүй зүйл юм шиг. Надтай гэрлээд үргэлж намайг хамгаална гэдэг байсан жижигхэн Жисү ах одоо ч хэвээрээ мэт л санагдана.

"Одоо орцгооё! Гадаа сэрүүхэн байна!"

Гэнэт л Мингюү ах яагаад ингэтлээ удаад байгааг гайхав. Уг нь гялс ороод л уух юм аваад гарна гэж байсан сан. Замаараа найзтайгаа таараа юм байлгүй гэж бодоод Жисү ахтай цуг дотуур байр луу орлоо.

Жисү ахын гадуурх хүрмийг өгчхөөд өрөө рүүгээ орлоо. Сынгван Хансул хоёр зурагт үзэн, Квон Сүнён дасгал хийж байгаа харагдав.

"Сонён а~ хоёулаа ярих юмтай даа!"

Сынгван учиргүй жуумалзаад л гарнаас бариад өрөө рүү орлоо. Байгаа нь нэг л хачин санагдан учиргүй сандраад эхлэв. Миний талаархи хачин зүйл ах ярьсан юм биш байгаа.

" би мэдсэн дээ!" гээд л учиргүй жуумалзсаар л. Би сандран шүлсээ гүд хийтэл залгичхаад нүдээ анивчилгүй Сынгван руу харна.

"Чи... Жисү хёнд сайн тийм биз?"

Сүйрлээ.
Сынгван миний дэвтэрний завсар байсан Жисү ахын зурагнуудыг барьчихсан байв. Энэ зурагнуудыг өөр газар нуух ёстой байж л дээ. Гэсэн ч одоо Жисү ах ганц бие юм хойно сэтгэлээ илчлээд үздэг ч юмуу.

"Жисү ахад багаасаа л сайн байсан... байгаа байдал царай төрх, дээрээс нь хоол хүртэл амттай хийдэг гээч! Уг нь миний энд ирсэн зорилго Жисү ах байсан л даа..."

Сынгван намайг тайтгаруулах шиг нурууг дээр минь зөөлхөн иллээ. Ингээд ярьчихсан чинь дотор нэг л сайхан болчих чинь.

"Угаасаа анхны хайр бүтдэггүй гэдэг штээ! Сонён аа, манай найзууд дунд царайлаг дажгүй хүүхдүүд зөндөө байгаа! Жисү ахыг одоо март!"

Би үл ялиг инээмсэглэлээ. Миний анхны хайр чинь Жисү ах биш Сынчол ах. Намайг ямар ч үед ээж ааваас ч илүү дэргэд байж, бараг л намайг өсгөсөн хүн шүү дээ. Харин Жисү ах бол миниы хоёр дахь хайр.
Энэ талаар Сынгванд хэлэлгүй зүгээр л түүнийг дэмжих шиг толгой дохис хийв. Жисү ахыг мартах гэж яармааргүй байна. Надад дахиад боломж байгаа гэж бодогдож байна шүү дээ.

Сынгвантай жиг жуг хийсээр өрөөнөөс гартал Хансул өрөө рүүгээ ороо бололтой Сүнён ганцаараа буйдан дээр сууж байв.

"Юу вэ та хоёр? үерхээд байгаа юм уу?"

"Найзууд! "

Сүнён инээд алдан "эрэгтэй эмэгтэй найз гэж хаашаа харсан юм байдаг юм! " гэхэд нь зүгээр л нүдээ эргэлдүүлээд юм хэлсэнгүй. Дандаа хэрүүл өдөж явсан хаашаа янзын хүн байдаг байнаа.

•••

Мингюү ундаагаа авчхаад байр луугаа орох гэж байгаад таг гацаж орхив. Тэр Жисү Сонён хоёрыг цуг сууж байгааг харчихав. Хэсэг ажиглаж зогсож байгаад тэндээс холдхоор шийдэн хаашаа юм алхаж эхлэв.

"... дахиад л би хоёр дахь гол дүр юм биздээ"

Сонёныг Жисүд сэтгэлтэй гэдгийг анзаарсан ганц хүн нь Мингюү байсан юм. Хоол идэх үеэр Мингюү зөвхөн Сонён руу харж байдаг учраас тэр. Сонёны нүүрний хувирал уншихад хамгийн хялбар аж.

SCHOOL 2023•••Where stories live. Discover now