(10)

288 44 0
                                    


Сынчол ах дотуур байр хариуцсан хүнтэй уулзаж миний өрөөг солиулна гээд энэ тэрүүгээр өнөөдөржингөө л гүйлээ. Хүүхдийг минь дээрэлхээд байна ч гэж байх шиг, намайг төрүүлээд өсгөсөн бололтой, хараад байхад. Сэтгэл нь сайхан ч буруу аргаар л сэтгэлээ харуулаад... кхм.

"Сонён а, юу ч гэсэн өрөөндөө очоод юмаа бэлдчих! Ах нь заавал чамайг өөр аятайхан хамтрагчтай өрөөнд оруулнаа за юу! "

Би ч үл ялиг инээмсэглээд толгой дохив. Сынчол ах толгойг минь нэг илчхээд эрэгтэй дотуур байр луу явлаа.
Гэхдээ түрүүнээс хойш сэтгэлд нэг юм тээгэлдээд ... байнга л Жисү ахын царай нүдэнд харагдаад ахын ярьж байгаа зүйлсэд олигтой ч төвлөрч чадсангүй.

"Чи ер нь яг ямар чадвартай болохоороо эргэн тойрондоо эрэгтэй сурагчид цуглуулаад байдаг юм? Дургүй хүрчихлээ!"

Оров уу үгүй юу Хан Жина намайг хараасаар угтсан юм. Одоо бүр хэрэлдхээс ч төвөгтэй санагддаг болчихлоо. Олон таван юм хэлэлгүй өөрийнхөө өрөө рүү орон хувцсаа солилоо. Өнөөдөр Мингюү ахтай цуг гадуур гарахаар болсон, хоцорч яасан ч болохгүй. Өөрийнхөө хэмжээнд гангалж аваад гарна даа.

•••

Байн байн үсээ толидон өөрийгөө харан зогстол хойно хоолойгоо засах чимээ сонстов. Үл ялиг инээмсэглээд эргээд хартал Мингюү ах гартаа жижигхээн хайрцагтай зүйл барьчихсан инээмсэглээд зогсож байв.

Гэхдээ Мингюү ах үнэхээр царайлаг юмаа.
Энгийн л богино ханцуйтай цамц, хар өмд өмссөн хэрнээ яг л модел шиг харагдах юм. Мингюү ахын өмссөн хувцсыг хэн ч хямдхан гэж харахгүй байхаа, бүгд л үнэтэй тансаг брендийнх л гэж харагдана даа.

"Сонён~а! Энэ миний чамд зориулж бэлдсэн бяцхаан бэлэг!"

Бэлгийг нь аван баярласнаа хэлтэл задлаад үз гэлээ.
Цэцгэн хээтэй цагаан үсний боолт байв. Шууд л бугуйндаа зүүх гэтэл Мингюү ах надаас булааж аваад өөрийнхөө гаранд зүүчхэв.

"Би байнга бугуйндаа чиний боолтыг аваад явж байя! Сүүлийн үед энэ тренд гэсэн!"

"Тэгэхээр чинь, хоёулаа байнга цуг-таа байх хэрэгтэй болох биш юмуу?"

Мингюү ах үл ялиг инээмсэглээд толгой дохив. Энэ ах намайг яаж догдлуулхаа үнэхээр мэдэх юм. Мингюү ах учиргүй ойртоод гарнаас минь чанга гэгчинь хөтлөж орхилоо.

Том нүдлээд өөдөөс нь хартал "одоо хоёулангийнх нь очих газар их хүнтэй! Төөрөхгүйн тулд өнөөдрийг дуустал хөтлөлцье!" гээд нэг нүдээ ирмэх нь тэр.

Гэдсэнд минь эрвээхий нисэлдээд л эхлэв.
Зүрх юу юугүй гараад ирэх нь үү гэлтэй л хурдан хурдан цохилоод л.
Гэгээн Жисү минь гэж, би ийм хурдан Жисү ахыг мартаж байгаа юм байхдаа.

"Хоёулаа хос үсний даруулга зүүе!"

Үнэг туулай хоёрын үсний даруулга аван бие биендээ зүүлгэж өгөөд тольтой зураг, сэлка гээд л баахан зураг дарцгаав. Хачин хачин пооз аван, дараа нь тэрийгээ үзэж инээгээд л.

"Мингюү ахаа хоёулаа зайрмаг авъя аа! "

Миний доторх жоохон Сонён сэрээд, энэ тэрүүгээ Мингюү ахыг чирээд л явж өглөө. Сонирхсон болгоноо идээд л, очиж үзээд л ёстой жаргалтай байна. Сүүлд ингэж хэзээ гарлаа даа.

"Сонён а! Хоёулаа жоохон сууя аа! Хөл хөл!"

"Би бүр хөөрөөд таныг ядраачихлаа! Уучлаарай ахаа!"

Мингюү ах инээвхийлээд "Сонён~и хөгжилтэй байсан бол болоо! Одоо хоёулаа цуг юм идэе! Тэгээд харьцгаая!"

Би ч толгой дохин Мингюү ахтай хөтлөлцсөн гар луугаа хэсэг харж суулаа.

Би үнэхээр... дурлаад байгаа юм байхдаа...?

Ad/ Rian chn ooroo Jisoo team bxguyu🤭

SCHOOL 2023•••Where stories live. Discover now