4р хэсэг

42 4 1
                                    

Согмин өглөө босчихсон шүршүүрээс гараад нойтон үстэй өндөг шарж зогсоно. Ард нь сандал дээр ширээ тохиолдон суух Сынгван гэнэт тас тас хөхрөх нь тэр. Согмин цочиж харснаа “Галзуурчихсан юм уу? Цочсондоо зүрх хаагдчихсангүй” гээд цээжээ дарлаа.

-Хөөе галзуу яасан бэ?
-Би Монгол явлаа. Гоё санаа олсон.
-Ай? Тийм хол уу? Яах гэж?
-Тэнд алдартай хүмүүсээ “гадны нөлөөгүй” гэж хөнөөдөг гэсэн. Би тэд нараас суралцмаар байна.
-Чи бага галзуур. Хоол, байрны мөнгөнд туслахгүй, ажил хийхгүй. Тэгчихээд Монгол явж юу сурна аа? Энэ сарын байрны түрээсийг чи төлөөрэй гэснээ халбагаар толгой руу нь цохичихоод шарсан өндгөө тавгалахаар эргэж харлаа.
-
Өдөр ажлынхаа цайны цагаар өнөөх ногоон дэвтэр дээрээ Сүнёон ямар нэгэн юм бичиж сууна. Тэр юу ингэтэл хичээнгүйлэн бичдэг тухай сонирхох хэд хэдэн хүн бий. Тэдний нэг нь хамт ажилладаг залуу Вонү юм. Хоолоо ширээн дээр тавиад

-Чи зохиолч болох гэж байгаа юм уу?
-Яаж байна? гэснээ бичсээр л байна. Гэхдээ зүүн гараагаа халхалсан тул харахад бэрх аж.
-Байнга нэг зүйлд төвлөрөөд бичээд байхаар асуусан юмаа. Би саад болохгүй учраас үргэлжлүүл дээ гэснээ чимээгүй цонхоор ширтэн хоолоо иднэ.

Ажил ч тарах дөхсөн атал Сүнёон “Одоо жаахан, хэдхэн минут” гэж үглэн бичсээр дуусгав бололтой нуруугаа тэгшлэн, хоёр гараа салаалан өргөж, хүзүүгээ хэдэнтээ хөдөлгөн биеийн чилээгээ гаргалаа. “Ашгүй ингэж дуусах гэж. Одоо хүлээх үлдлээ” гэж өөртөө хандан хэлээд цүнхээ аван ажлаасаа гарав.

Оффисийн төв хаалгаар гарч эргэн тойрноо ажсан боловч хэн ч харагдсангүй. Хэнийг харуулдаж байгаа нь тодорхой. Сочү хотын шөнө хичнээн үзэсгэлэнтэй гээч. Энд тэнд өнгийн гэрэл алаглан, үзэсгэлэнтэй охид гудамжаар алхаж, хааяа амттай хоолны үнэр хамар сэтлэх шахна. Нэгэн бэйкериний үүдээр өнгөрөхөд нарийн боовны нялуун, анхилам үнэр ханхлахад Сынгваны тухай бодлоо. “Тэр надад дурлачихсан аятай байдаг шүү” гэж инээмсэглэн бодсоноо ногоон дэвтрээ гартаа атган гудамжаар цааш алхана. Өнөөдөр гэртээ эрт харих хүсэл байхгүй учраас ийнхүү харсан зүг рүүгээ л явах аж.

20 орчим минут алхаад цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр дуу сонсон, эргэн тойрны хүмүүсээ ажиглаж байлаа. Тэгтэл гэнэт хэн нэгэн хойноос нь хоолойг нь боов. Амьсгалж чадахгүй, орилож чадахгүй тийчлэхдээ Сынгваны царайг таних авч нүд нь бүрэлзэж ухаан алдахад ойртох нь тэр. Сынгван хаанаас гарч ирсэнг тэр анзаараагүй байж.

Ухаан нь балартан унахын даваан дээр тэр хоёрын урдуур хөтлөлцөн алхах хос таараад
-Хонгор минь тэнд хүн алж байна. Цагдаа дуудаарай гэж хашгирах сонсогдов.
Үүнийг сонссон Сынгван сандарсандаа боож байсан гараа суллаад юу ч болоогүй юм шиг хоолойгоор
-Зүгээр дээ. Бид хоёр ноцолдож тоглож байгаа юмаа.
-Гэхдээ наад хүний чинь нүүр хөхөрчихөж. Алив хурдан цагдаа дууд гэж бүсгүй орилно.
-Манай энэ пудр нүүрийг чинь хөхрүүлнэ гээд байхад л будаад байсан юмаа. Би чамайг бага уу гээд байхад. Чи хэзээ ч нэг шил сөжү барахгүй шүү дээ. Алив андаа хоёулааг буруу ойлгох нь ээ. Явцгаая гэснээ сугадаад авч явав.
-
Хосууд үнэхээр согтуу байсан гэж бодон элдэв юм бололгүй өнгөрчээ. Сандарсандаа өөрийгөө юу яриад байгааг ойлгоогүй ч гэлээ Сүнёоныг тэнхээ ортол дэргэд нь юу ч ярихгүй хэсэг суув. Сүнёон ухаан балартан тав орчим минут болсны дараа нүдэ алгуур нээснээ айсандаа нүд нь томрон

-Надаас холд. Цагдаа дуудчихна шүү. Битгий ойрт гэж өндийн хурдхан гэгч нь гүйсээр бараа тасрав.

Дахиад л хөнөөх гэсэн арга нь бүтэлгүйтсэн тул урам муутайхан саяхан Сүнёоны сууж байсан сандал руу харахад ногоон өнгийн нэгэн тэмдэглэлийн дэвтэр байлаа. “Тэмдэглэлийн дэвтэр байна. Айсандаа мартаад гүйчихэв ээ. За за. Ямартай ч энийг чинь би олзоллоо” гэснээ гэрийн зүг явав.

Гэртээ ороод тэмдэглэлийн дэвтэрийн эхний хуудсыг уншаад л гар нь салганаж, амьсгал нь давхацжээ. Энэ чинь одоо юу вэ?

Will Kill YouWhere stories live. Discover now