04

75 10 5
                                    

Төгсгөхөд багахан л хугацаа үлдсэн тэр болтол бүгдийг тэсээд хичээхэд болох юмсан.

Гэхдээ Мингюү миний энэ их хичээл зүтгэлийг зөвхөн хичээл зүтгэл хэвээр үлдээх нь.

"Хичээлдээ явлаа"

Гадаа гарах, хичээлд явах энэ бүгд өмнө нь надад их л тухтай байсан.

Гэхдээ зөвхөн өмнө.

***

Өнөөдөр цаг агаар сайхан байх чинь.

"Миний бяцханаа гараад ирэв үү?"

Тэр яаж энд?

Бурхан минь өнөөдөр үнэхээр муугаар эхэлж байна шүү.

"Чи энд яаж ирсэн юм?"

"Хайртай хүнийхээ гэрийг би мэдэхгүй байна гэж байх уу?"

Үнэхээр ойлгомжгүй хэрнээ, хачин хүн.

"Би чамд хэлсэн байхаа би чамд дурлахгүй гэж"

"Харин би чамд хэлсэн байхаа чи надад 100% дурлана гэж"

Хайранд 100% гэж байдаггүй юм.

"Хайранд хэзээ ч......"

Зөөлхөн, чийглэг, амттай

Үгийг минь ч бүтэн сонсолгүй тэр намайг шууд л үнсэж орхив.

Сонин байна эсэргүүцэж, цохиод авах ёстой ч энэ үйлдэл нь надад тухтай мэдрэмж өгөөд байх юм.

***
Үнэхээр хачирхалтай гэхэд дэндүү хачирхалтай хүн юм.

Өглөөхөн намайг үнсэж хачин их мэдрэмж өгөөд байсан байж одоо болохоор надруу хөмсөг зангидан харж буй энэ залууг үнэхээр ойлгохгүй юм.

Би юуг буруу хийсэн болоод надруу ингэж хараад байгаа юм бол.

"Вонү юугаа бодоод байгаа юм"

"Өө юу ч биш дээ Үжи"

Үжи бол миний цорын ганц сайн найз тэр саяхан өөрийн орох сургууль дээрээ оччихоод ирсэн юм.

Түүнгүй өдрүүд их л уйтгартай байна байх гэж бодсон ч Мингюү гэх хүүгийн ачаар тун чиг завгүй л өнгөрлөө.

"Вонү чи тэр хүүг таних уу? Чам руу их л муухай хараад байх юм"

"Харин би өөрөө ч мэдэхгүй байна"

Үнэхээр яагаад байгаа юм Ким Мингюү.

***

Хичээлийн ихэнх цагийг над руу муухай харж өнгөрүүлсэн энэ залуугаас бушуухан л зугтаах сэтгэл төрж хичээл тарав уу? Үгүй юу шууд л гараад ирэв.

Love gameWhere stories live. Discover now