07

50 7 5
                                    

Бурхан надад нэг л дургүй байх. Би ер нь юу хийсэн болоод ингэж тамлагдаж байх ёстой юм.

"Та 2 одоо больж болохгүй юу айн?"

Яг л жоохон хүүхдүүд шиг бие биенээ муухай харах найз залуу ,найз  хоёрыгоо яах ч ёстой юм.

"Бяцханаа энэ л эхэлсэн"

"Бяцханаа гэнээ...чи одоо галзуу юм уу яаж 182 см өндөртэй хүн бяцхан байх юм тэнэгээ"

"Миний бяцханаа надад л бяцхан за муу тагжгар зараа минь яваач чи"

"Тагжгар зараа!!!!өнөөдөр чамтай нэгийгээ үзэж байж сална даа. Муу гаж донтой юм чинь яаж миний өөгүй өндөг шиг найзыг минь авч сууна гэж боддог байнаа муу дэмий гонзгой"

Бурхан минь таван настай хүүхдүүд ч энэ хоёроос илүү дээр байна байх даа.

"Алив та хоёр болилдоо"

"Бяцханаа"
"Вонү"

Надад тэвчээр хэрэгтэй байна үгүй бол би удахгүй галзуурах нь.

***

Жихүүн аргагүй эрхэнд гэртэй харих хэрэгтэй болсонд бага зэрэг баяртай байна. Үгүй бол өнөөдрийг тэвчихэд их хэцүүхэн байх байлаа шүү.

"Бяцханаа чи энэ тагжгараас хол байж болохгүй юм уу?"

Жихүүн байхгүй юм даа үгүй бол уурлаад бөөн юм болж байхгүй юу.

"Яагаад тэгнэ гэж надад байгаа ганц сайн найз минь байхад"

Энэ бол хамгийн үнэн Жихүүн надад байгаа цор ганц найз түүнийг алдвал би өөрийгөө уучлахгүй байх.

"Тэр тагжгар чамайг надаас харамлаад байна шд би чиний найз залуу биз дээ тийм байхад надтай чамайг булаацалдаад байгаа нь таалагдахгүй байна."

Үнэхээр охидыг өмнөө сөхрүүлдэг Ким Мингюү мөн гэж үү?

Миний урд байгаа энэ залуу лав тэгж харагдахгүй байна.

"Мингюү бид үерхэж байгаа нь үнэн харин Жихүүн Миний найз найзаас өөр ямар ч зүйл байхгүй за юу"

"Тэглээ ч гэсэн ёстой муухай чамд ч чөлөөтэй хүргэхгүй өөртөө наачихаад байна шд чамайг хэнд ч өгмөөргүй байна. Өөрөөсөө хүртэл харамлаж байхад яаж хүнд өгөх юм"

"Хэн намайг авна гэж"

Түүний өөдөөс инээмсэглэн хараад ингэж хэлтэл урууланд минь зөөлхөн зүйл мэдрэгдэх нь тэр.

Амттай байна, зөөлхөн, таатай, улам илүүг хүсэж байна.

Мингюү надаас уруулаа салгаад...

"Хүн бүхэн...би чамайг хэнд ч өгөхгүй чи зөвхөн минийх"



# Гоё сэтгэгдэл уншие😊

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 26, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Love gameWhere stories live. Discover now