~♥︎~Тэхён цонхны тавцан дээр байх жижиг тосон чийдэнг асааж, шавар дэнлүү бүрийг нэг нэгээр нь асаав.
Шөнийн харанхуйг гэрэлтүүлэх алтан шаргал дөлийг харан шалан дээр суув.
Тэхёны нүүрэнд удаан хугацааны дараа анх удаа инээмсэглэл тодрох ба Чэён найзынхаа инээмсэглэхийг нь хараад нулимсаа шувтарсаар түүний хажууд очив.
Тэхён хуруугаа дөл рүү сунгахад,
"Тэ... болгоомжтой." гэж Чэён зөөлнөөр хэлээд хажууд нь очиж суув.
"Чэ..." гэж Тэхён намуухнаар түүнийг дуудав.
Удаан хугацааны дараа Тэхён түүний дууахыг сонсоод Чэён нулимс дуслуулахаас өөр аргагүй байв.
"Чи нэг удаа надаас юу хүсч байгааг минь асуусан." гэж Тэхён намуухан дуугаар бувтнав.
Чэён толгой дохин ханхүү хүслээ биелүүлэхийн тулд багваахай цэцгийг салхинд хийсгэж, хүслээ хуваалцвал биелэхгүй гэж түүнтэй
хуваалцахаас татгалзсан өдрийг тэр тод санаж байв.
"Чэён, би зөвхөн түүнийг л хүсч байна..."
Тэгж хэлэхдээ түүний хоолой зангирч, нүдэнд нь нулимс гялталзав. Найзыгаа өрөвдөх Чэёны нүдэнд нулимс бөмбөрч эхлэх ба гараа аажмаар явуулан Тэхёны мөрөн дээр тавив.
YOU ARE READING
𝐓𝐇𝐄 𝐓𝐑𝐔𝐄𝐁𝐋𝐎𝐎𝐃
Werewolf"Хорвоо ертөнц чамайг мангас гэж зүхэж болох ч би хэзээ ч тэгэхгүй." "Надад хорвоо ертөнц чухал биш, зөвхөн чи л чухал." ᴄʀᴇᴅɪᴛs ᴛᴏ ᴊᴇᴛʙʟᴀᴄᴋxsᴏᴜʟ.