-aeo
Мэдрэмжээ тулгаж, сэтгэлээ уудалж, зүрхээ чагнаж үзлээ. Тэгээд үүнийгээ цаасан дээр буулгалаа.
Хормын төдийд замхран арилсан сэтгэл хөдлөлөөс ердөө бэхтэй цаас л үлдлээ. Тэгээд үүнийгээ чангаар уншлаа.
Чанга давтагдсан мөртөөс агаарт тархсан цуурай л хоцорлоо. Тэгээд үүнийгээ чихээрээ биш зүрхээрээ ахин нэг сонслоо.
Сонссон хөгөө тархиндаа хууллаа. Тэгээд дурсамжийн номондоо ахин нэг хуудас зурлаа.