-аео
Сарыг тэвэрсэн тэнгэр заримдаа бухимддаг болов уу?
Түүнийг үргэлж энхрийлдэг байтал тэнгэрийг биш зөвхөн түүний дотор орших нэгээхэн хэсэг дэлхийд үргэлж татагддагт нь.
- Би сарыг бас бусдыг нь тэвэрдэг. Гэхдээ сар нэг л өөр. Бусад нь намайг ч бас тэвэрдэг байтал тэр зөвхөн дэлхийд л анхаардаг.
***
Дэлхийн хажууд байдаг сар заримдаа харуусдаг болов уу?
Үүрд мөнхөд дэлхийн дэргэд байдаг атал дэлхий түүнийг бус нарыг үгүйлдэгт нь.
- Би түүний дэргэд оршиж, үрэлж хажууд нь байхаар болсон. Гэхдээ тэр надаас өөр. Түүнийг хайрласныхаа төлөө би хайрлуулаагүй. Тэр зөвхөн нарыг л санадаг.
***
Нарыг хүсдэг дэлхий заримдаа гомддог болов уу? Амь амьдрал нь бүхэлдээ нартай холбоотой байхад нар бусдаас нь түүнийг онцолж хардаггүйд.
- Би нарнаас хамааралтай. Миний өдөр түүгээр эхэлж, түүгээр дуусна. Гэхдээ түүнийх ийм биш. Зөвхөн би байж болохгүй. Тэр нарны бүх аймагт анхаардаг.
***
Тэнгэрийн дунд оршдог нар заримдаа дургүйлхдэг болов уу?
Бусдаас хамаагүй онцгой байвч тэнгэр түүнийг энхрийлэн тэвэрдэггүйд.
- Би тэнгээрийн дунд оршдог. Түүний энгэрт хамгийн том зайг эзэлж, түүний бүх л ертөнцийг гэрэлтүүлэхийг хүснэ. Гэхдээ тэр ингэхийг хүсдэггүй, зөвхөн намайг хүсдэггүй. Одод түгсэн тайван тэнгэрт сараа тэврэн оршихыг илүүд үздэг.