Жонхан хоёр хоногийн дараа гэртээ ирэхэд нүдэнд нь хавдаж улаачихсан, нойр хоолгүй байсан юмуу гэмээр ядарсан ирлээ. Бага зэргийн архи үнэртүүлсэн ч согтох хүртлээ уугаагүй харагдана. Гэхдээ өнөөх хайрцагтай зүйлээ барьсан атлаа харцнаас нь ухаан санаа хол байгааг мэдэж болохоор байв. Эхнэр нь нимгэн шаргал, сул загвартай даашинз өмсчихсөн угаалгийн өрөөнөөс гарч ирэхдээ нөхрөө харж дуугуй зогслоо. Бүсгүйн харцнаас ямар нэгэн бодол тааварлахад хэцүү учраас Жонхан хайрцагтайгаа ширээн дээр орхин очиж чанга гэгч нь тэвэрч авав. Жонхан эхнэрээ дэргэдээ байх бүрт түүхийг нь үл мэдэх баруун гарынх нь соривыг илдэг тул энэ удаа ч гэсэн учрыг нь асуухгүй хүрлээ.
- Зүгээр үү? Хонгор минь гэж эхнэр нь асуухад харцаа хальт дээш өргөснөө “Зүгээр биш ээ” гээд дахин тэврэх нь тэр. Нөхрийнхөө царайг өөр лүүгээ харуулан “Юу болсон болоод ингэж царай алдчихсан юм бэ? Сахлаа ч хусаагүй байх юм.” Энэ асуултанд нь хариулахгүй кофе ууж, дараа ярилцах талаар хэлээд Жонхан эхнэрээсээ холдов.
Тэнгэр цэлмэг байсан ч борооны үүлс хөврөн ирж бүрхэж байлаа. Удахгүй бороо Жонханы тэвчиж буй сэтгэлийн гунигийг нь бороогоор хамт угаан гаргах гэсэн мэт зэхэх энэ ү?д гэр бүлийн хооронд чухал яриа эхлэхэд нь бэлэн болжээ.
Ширээн дээрээ хоёр аяга кофе бэлдээд хайрцаг руу харан чимээгүй харан суулаа. “Хери хонгор минь чамд хэлэх зүйлс нь байна” гээд Жинхигийн эд зүйлийг ширээн дээр гаргаж нэг нэгээр нь тавив. Жонхан түрүүлж ам нээн
- Энэ бол Жинхигийн эд зүйл. Бид хоёрыг үерхдэг байсанг чи мэднэ дээ. Жинхигийн нэр сонсоод цочисхийн, чичрэх Херигийн харц зэвүүцсэнгүй ширтэж байснаа уурлан,
- Гэнэт яагаад Жинхиг яриад байгаа юм? Дахиж уулзаж эхлээ юу? Давхар биетэй намайг хаях санаатай байна уу?
- Бид хэзээ ч түүнтэй уулзахгүй.
- Тэгээд хайж олоод дахиж харилцаагаа эхлүүлэх гээ юу?
- Жинхи... Жинхи тэр энэ хорвоогийн хүн биш болсон.
- Юу гэсэн үг вэ? Цочирдсон шинжтэй асуухад
- Тэр төрөхийн хүндрэлээс болж нас эцэслэжээ гэж хэлэхдээ хоёр гараараа нүүрээ даран уйлж эхлэв. Энэ үед бороо ч гэсэн шаагин орж гунигийг нь хуваалцаж байлаа.
- Төрөх гэж...? Арай чиний хүүхэд... гэснээ амаа даран ухасхийн босов.
- Хэд хоногийн өмнө ирсэн хүмүүс асрамжийн газрынх байж. Одоо намайг холбоо барихыг хүлээж байгаа. Гэхдээ харуулах зүйл байна гэснээ хүүгийн зургийг гаргаж ирэн үзүүллээ. Энэ хүүг Пэг Жонхи гэдэг. Таван настай. Миний... миний хүү. Үнэндээ би хүүгээ гэртээ авчираад хамт өсгөмөөр байна. Миний мах цусны тасархай шүү дээ.
Хери хоёр гараараа нүүрээ даран, мөр нь хөдлөж буйгаас үзвэл уйлж байгааг нь ойлгож болохоор байлаа. Ялаа дүнгэнэсэн ч сонсогдох нам гүм эзэгнэнэ. Гэтэл Хери хурдхан босч өрөөндөө ороод зарим нэг хувцасаа цүнхэлж эхлээд шууд хаалга руу зүглэхэд Жонхан гарнаас нь барин зогсоон, гайхаж ширтлээ.