нүцгэн залуу

8 1 0
                                    


хаалга онгойв...

үүнтэй зэрэгцэн Лилит:

- бүгдээрэй зугтаарай.. гэж хэлэв үү үгүй юу бүгд л гарч харсан зүгтээ зугтаав. Лилит хаалгатай хамгийн ойр байсан болхоор хамгийн түрүүнд гарах гэж байхдаа нүцгэн залууд үснээсээ зулгаалган баригдаж ардаасаа хоолойгоо боолгуулан ямар ч зугтах газар үгүй болон залуугийн аргад орон амьсгалах ч тэнхэлгүй болж байлаа.. үүнийг харсан дэлгүүрийн эзэгтэй хамгийн түрүүнд гарт таарсан зүйлээ авч нүцгэн залуугийн толгой тус газар онов. залуу хэсэг зур манарахтай зэрэгцэн Лилит түүнийг тохойгоороо элэгдэж унагаагаад дэлгүүрээс хамаг хурдаараа гүйн гарч гүйлээ.. арагшаа эргэж харвал нүцгэн залуу дэлгүүрээс гарч ирэх ба түүний хойноос гүйнэ..

Лилит гүйж хамгийн түрүүнд таарсан автобусны буудаллуу очоод хамгийн эхэнд байсан автобусанд суун жолоочыг харвал түүний олон жилийн өмнө хайрлаж байсан залуу байх бөгөөд түүнээс туслахыг гуйв. Жолооч түүний араас гүйн ирж буй нүцгэн залууг хараад байдал нэг л биш байгааг анзааран Лилитийг өөрийн урдаа жолооний доор нуун халхалав. Энэ үед хэдийн автобусны буудал дээр ирсэн нүцгэн залуу Лилитийг хайн алхаж байлаа. Нүцгэн залууг харсан хүмүүс бүгд л  гаж донтон хэмээн дуудаж зугтааж орилож холдож байлаа.. нүцгэн залуу автобусанд орж ирхэд автобусанд байсан бүх хүмүүс түүнээс зугтан бууцгааж байлаа.. нүцгэн залуу Лилитийг алдсанд их л уурлаж Лилитийн утасийг газар савар автобуснаас ууртай буун буцаж алхлаа.. Лили газар унасан өөрийнхөө утасыг аван  жолоочид хандан:

- баярлалаа.. чи яагаад энд ингээд байж байгаа билээ?  жолооч:

-аан харин энэ улсад хийх ажил гараад гэж хариулав. [ Уг залуу бол Лилитийн олон жилийн өмнө хайрлаж байсан Тайлор гэх залуу ба тайлор ч Лилитд сайн аж.. Тайлор бол олон улсад ажилдаг нууц тагнуулын ажилтан. энд одоогоор ямар ажилаар ирсэн нь тодорхойгүй байна.]

-заза ойлголоо.. Тайлор чи өнөөдөр намайг гэрт минь хүргээд өгөөч гэж эелдэгээр асуув.

-мм за тэгье до угаасаа бараг ажилгүй болчихлоо.. эхлээд автобусаа дараагийн ээлжинд хүлээлгэн өгөөд дараа нь өөрийнхөө машинаар хүргэж өгье хэмээн санал тавив уг саналыг Лили ч зөвшөөрж тэд хамтдаа явав..


хэсэг хугацааны дараа тэр хоёр Тайлорын машид явцгааж байв..

-Тайлор сая чи намайг аварлаа яаг л бидний анхны уулзалт шиг юм боллоо шүү тэ?

- хаха нээрээ тийм байна. гэхдээ тэр гаж донтон яагаад чамайг тэгж их хайгаад байсан юм бэ? Лили болсон бүх зүйлээ ярилаа

-аан ойлгомжтой найз чинь тэгвэл их л буруу юмаа харж дээ. би энд нилээн удах юм шиг байна лэ

- хэр удаан?

-сайн мэдэхгүй гэхдээ нилээн удах байх... битгий илүү хөдөлгөөн хийгээрэй биднийг дагаж байна.. 6 машины цаана жижигхэн хар машин байгаа саянаас хойш биднийг дагаж байна.. битгий эргэж хар.. сэжиг төрүүлж магадгүй.. болгоомжтой байгаарай би ингэж байгаад замаа буруулхийг бодъё..

-юу хэн биднийг дагах билээ.. арай..

-мөн байна.. чамайг хайж байгаа бололтой болгомтой байна шүү..

- за ойлголоо.

тэр хоёр замаа буруулхыг оролдсон ч хар машин дагасаар л байлаа.. 

-сонин юмаа ингэж аймар дагаад чамд ямар нэгэн дохио илрүүлэгч суулгасан байх.. арай сая утаснд чинь.. 

-үгүй байлгүй дээ.. Лили утасаа үзэн ямар нэгэн танихгүй апп байгаа эсгийг шалган нэгэн танихгүй апп байсныг устгав. үүнийг хийсэн ч хар машин дагасаар л байлаа.. Тайлор:

- ахахх одоо л сонирхолтой болж байх шив..


үргэлжлэл бий...

Нууц дайнWhere stories live. Discover now