Нэгхэн хоногт маш олон зүйл болсон Лили эцэст нь гэртээ ирлээ.. Лилиг маш оройтож ирсэнд түүний аав нь их ууртай түүнийг хүлээж байв.. Лилиг гэртээ орж ирмэгц аав нь дуудаж үг хэлэх ч зүрүүгүй түүнийг алгадав.. Лилигийн аав лилид хандаж:
-ЯМАР ИХ ТЭНЭДЭГ ЮМ.. ИЙМ ТЭНМЭЛ ЮМ МАНАЙ УДАМД БАЙХГҮЙ ШҮҮ..МАРГААШ ГЭР БҮЛИЙН ТОМ УУЛЗАЛТТАЙ НААД ӨӨРИЙГӨӨ БЭЛД гэж хэлэн Лилиг зэмлэлээ.. түүний гэр бүл бол маш хатуу гэдгээрээ алдартай энгийн иргэдийн дунд ч тархсан алдартай цуу яриатай гэр бүл юм энэ нь ч үнэн байлаа.. Түүний гэр бүлийнхэн Лилид юу болсон тухай ч мэдхийг хүсэхгүй байгаа нь Лилиг шархлуулж түүний сэтгэлд хурдан л их сургуулиа төгсчихвөл болло гэх ганцхан үгүүлбэр амандаа бувтнахад хүргэж байлаа..
Лили өрөөндөө орж ирэн орон дээрээ гүйн гарч хэвтээд өдрийн болсон зүйлд цагдаагын байгуулгаас дуудвал яана гэж бодож хэвтэх зур түүний үйчлэгч хаалга тогшин орж ирнэ:
-хадагтай халуун ус бэлдчихлээ та орно уу? хэмээн эелдэг хэлэн хадагтайлуу дөхөн очлоо.. Лили :
-за мэдлээ чи гарж болно надад хөнгөн идэх юм хийгээд тавичихаарай хэмээн хэлэн угаалгын өрөөлүү явлаа.. хонгилын урт үзүүрийн хаана нэгтэйгээс аавынх нь яриж буй чимээ гарна.. Лили сониучархан очиж хаалганы гаднаас чагнавал:
- мм тийм.. маргаашын уулзалт дээр хэр хоёрыг танилцуулах болно.. тийм.. тэгээд удахгүй гэрлэж удамаа залгах л байхдаа.. угааса Лилиг охин болхоор компаниа өвлүүлж болохгүй шдэ.. хурдан төгсөхөөс өмнө дуусгамаар байна.. тиймээ танай хүүд компаниа өгнө.. тийм.. оронд нь чи харин амалсанаа өгнө биздээ.. гэхийг сонсон Лилит гайхан балмагдан өрөөний хаалганаас холдон угаалгын өрөөлүү явлаа..
өөрийг нь ямар ч чадваргүй хэмээн үнэлэн компаниа өөрийнх нь ч мэдэхгүй залууд өгч бас түүнтэй хүчээр гэрлүүлэх гэж байгаа тухайт сонсон Лили гомдож бас уур нь хүрч байлаа. Яаг одоо Лилигийн уур нь дээд цэгтээ хүрч ямар ч хамаагүй аргаар компониа авч үлдэх болно.. бас тэр залуутай үхсэн ч гэрлэхгүй хэмээн шийдэн өөрийгөө хурцална..
Маргааш өглөө болж Арканэ удамын ихэнх гишүүд танихмд цуглаж байлаа. Лилит өөрийгөө хамгийн үзэгслэнтэй болгож өөрчлөн танимын хаалгыг онгойлгон сүр бараатай орж ирлээ.. Лилитлүү хүн болгон л харж харцаа захирж чадахгүй бүгд чимээгүй болон түүнлүү харав.. Лилитийг ийм үзэгслэнтэй байсан гэдэгт эцэг эх нь хүртэл итгэж өгөхгүй л байв.. энэ байдал нь эцэг эхд туулийн их таалагдаж байлаа учир нь түүний ирээдүйн хүргэн ч бас ирсэн байсан тул гарцаагүй түүнд охин нь таалагдана гэж нүүр бардам зочидтой яриа хийж зогслоо.. энэ үед Тайлор ч бас хүрэлцэн ирсэн байв.. Лили гайхан Тайлор дээр ирэн юу хийж яваа тухай асуухад:
-ажил.. гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.. Лили ч еожтой инээж надтай өнөөдөр болзохгүй биз гэж асуухад Тайлор гайхав.. учир нь Лили хэзээ ч өөрт нь ийм зүйл хэлэх хүн биш гэдгийг мэдэж байлаа.. Тайлор дотоо дуртай байсан ч түүний саналаас татгалзав. Лили уурлаж ямар ажил гэхээрээ надаас илүү үнэ цэнэтэй болчдог юм гэж яаг л жоохон хүүхэд шиг ааш гаргав энэ л үйлдэлд нь Тайлор дуртай ажээ..Учир нь энэ үедээ л Лили өөрийнхөөрөө яаг л байдаг шигээ байдаг мөн дотроо ямар хөөрхөн гэнэн цагаахан хүүхэд вэ гэж харагдах учир Тайлор энэ занд нь дуртай мөн хайртай юмсанжээ.
Танхимд Арканэ гэр бүлийн хамгийн хөгшин эцэг гэж хэлж болох Ланселот Ви Арканэ орж ирэн хундагны үг хэлэн хүрэлцэн ирсэн зочидыг хундагаа барихыг хүслээ.. [Лилитийн Өвөг тэрээр өдгөө 100 хүрч яваа хэдий ч цус шингэн ухаан ч саруул тул эргэн тойрны хүмүүс цус сорогч хэмээн муу хэлдэг байв.. мөн удамынхаа хамгийн сүүлчин дунд нэртэй хүн юм.. дунд нэрийг энэхүү удамдаа маш сайн хөрөнгө оруулалт хийж чадсан удамаа аварсан хүмүүс л залгах хэрэгтэй хэмээн бичиглээгүй дүрэм бий.. Ланселот өвөө бол Арканэ гэр бүлийг хамгийн их баян болгож өргөжүүлсэн хамгийн нэр хүндтэй хүн юм.. түүнээс өмнө Арканэ гэр бүл бол хааны харъяа цэргийн ахлахын удам байсан түүхтэй..]
Лилитийн аав охиноо дуудан нэгэн гэр бүлтэй танилцуулан мэндлэхийг хүслээ.. энэ гэр бүл өчигдөрийн аавтай нь ярисан залуу болон түүний хүү байв. Түүний хүүг харвал өндөр нуруугүй ч өөртөө таарсан өндөртэй цариалаг ямар ч охин араас нь гүйхээр залуу байв.. түүнтэй танилцан хэдэн ойр зуурын үгээр яриж түүнийг ямар цэгцтэй яридаг ямар ухаалаг хүү вэ гэдгийг шууд л мэдэж болхоор байлаа.
-Сайн байна уу? хадагтай намайг Люсифер гэдэг гээд овогоо танилцуулсангүй энэ явдал нь Лилитд маш сонин санагдаж түүнээс зайгаа барилаа..
Үрэглжлэл бий...
YOU ARE READING
Нууц дайн
Mystery / ThrillerУлсынхаа хамгийн баян гэлцдэг Арканэ овог доторх эвгүй түүхийг өгүүлэх түүх...