Алдааны эхлэл

488 99 3
                                    


" Гём аа хаачих гэж байгаа юм? Хичээлээ давтахгүй юм уу? "

Тачигнатал дуугарсан тарах хонхны араас Югём яаран цүнхээ мөрлөж гарахад араас нь Жонгүг орилсоор хоцров.

" Чухал ажилтай байна аа залуус аа! "

Ангийн хаалга бүрэн хаагдахаас урьтаад сонсогдсон Югёмын хариултанд гурван хөвгүүн нэг нэгэн рүүгээ гайхсан янзтай харц шидэлцсээр үлдэж харин Югём нүүр дүүрэн мишээсээр амс хийх ч завгүйгээр зорьсон газар руугаа гүйж байв.

" За алив юу авсанаа дахиад нэг харъя. "

Цээжиндээ чанга наан тэвэрч ирсэн ууттай зүйлээ ухан авсан зүйлсээ нэг нэгээр нь гарган тавихад сэтгэл ханамж нь түүний нүүрэнд тодоос тод гэрэлтэж байлаа. Түүний алаг нүд гялалзаад гартаа байгаа зүйлээ хэчнээн хайрлангуй ширтэхийг нь хэн нэгэн харсан бол лав шогшрох байсан биз.

" Эхлээд усанд оръё. Хамгийн чухал нь ариун цэвэр шүү дээ "

Өөрөө өөртөө үглэсээр шүршүүрт орохоор явсан тэр маргаашийн шалгалтаа мартсан уу гэлтэй цүнхээ өрөөнийхөө булан руу шидэж орхижээ. Тэгээд түүнийг гарч ирэхэд ширээн дээр үлдсэн шивээсний хэрэгслүүд нь яг л түүнийг хүлээсэн юм шиг жирийтэл нь өрсөн жагсаалаар номхон командтай байж байв.

" Эхлээд зүүгээ ариутгаад спиртээ бэлдэх хэрэгтэй. Дараа нь будгаа хийгээд машинаа угсраад гүнзгий амьсгална. Тэгээд дараа нь яах билээ? "

Дагзаа маажин зогсох тэрээр одоо л нэг сандарч байгаагаа мэдсэн юм шиг нааш цааш холхин байж суух газраа олж ядан будилна. Тэгээд тайвшрах гэж хэдэн хором нүдээ анин суугаад эцэст нь шийдсэн бололтой толины өмнө ирж зогслоо.

" Энэ хавьд ханзаар биччихвэл харагдахгүй байх. Харсан ч тэд ханз мэдэхгүй. "

Зүүн мөрнийхөө эгэмний доор зүү тогтоон хатгахад бодсоноос нь илүү өвдөлт арьсыг нь цоолов. Гэсэн ч өмнөө өлгөсөн том толиных нь дээд буланд ярзайтлаа инээсэн Жонгүгын зураг байх бөгөөд аргасан нүдээ анивчихаас хүртэл эмээн эхний ханзыг шүд зуун дуусгалаа. Час хийх өвдөлт аажимдаа хорсож удаанаар халуу дүүгнэ. Мэдээ алдуулалт хийгээгүй болохоор зүүний үзүүр арьсны ширхэг бүрээр шигдэх нь мэдрэгдэх ч тэр догдолж байсан юм. Зүрхэндээ байгаа түүнийг зүрхнийхээ дээр шивж байгаа даа.

Үд дундын нар үүрээ эрэн буцахад үнэгчилж байсан сар үүрэглэхээ болин гялтайжээ. Үдээр эхэлсэн ажил үдшийн бүрийгээр дуусч үзүүр нь харласан зүү үүргээ дуусган алжаалаа.

Cigarettes after sexWhere stories live. Discover now