Detour

517 79 12
                                    


Жонгүгын талаас:

Гинжин хэлхээс холбоод байгаа аятай ганцаараа байсан ертөнц минь хэтэрхий олуулаа болчихсон санагдана. Ээжийг алдахад миний ертөнц наргүй болчихсон байсан. Харин одоо харанхуйд тэмтчих нүдэнд минь харах гэрэл дэндүү олширчээ.

Жон Жиминыг ирэхэд миний дотор нар мандаж би өөрөө сар болсон байлаа. Ах дүүсийн хувьд бид дотно биш ч амрагын хувьд хавь их хайрыг бид нэгэндээ өгдөг байв. Би түүнийг хүссэнээрээ энхрийлж тэр харин надад л зөвшөөрөл олгодог байсан. Тэр гэрт минь ирээд зөвхөн эцгийг минь гэрэлтүүлсэн юм биш дагаад би ч гэрэлтсэн. Хорвоо дээр хоёулахнаа үлдчихээд хоёр биенээсээ дайжсан биднийг холбох гинж зөвхөн тэр болон түүний эх.

Би түүний ээжид хайртай. Өмнө өчнөөн хэлсэн ч гэсэн хамаагүй би түүнд хайртай. Тэр яг ээжийн минь надад илгээсэн миний тэнгэр элч шиг хүн. Яаж увайгүй эцгийг минь тоосон юм гэмээр тэр эмэгтэйн хүүд бол бүр ч хайртай. Энэ бие сэтгэлээрээ, энэ амьсгал амьдрал хоёроороо андгайлъя. Би түүнийг өмчлөхгүй бол, би түүнийг мэдрэхгүй бол, би түүнийг харахгүй л бол элсэн цамхагт байгаа амьдрах хүсэл минь үгүйрч, хуй салхинд хийсчих гээд байна. Харин тэр хаачив?!

Би түүнийг дангаараа надад ирсэн гэж боддог байлаа. Гэтэл түүний араас яг л нэгэндээ бэхлэгдсэн юм шиг олон хэлхээс гараад ирсэн. Улам л урт болно гэхээс тасарч богиносох нь үгүй. Эхлээд би түүний ард Бен Рожерсийг харсан. Дараа нь Виктор Жоан Кимийг. Дахиад цаана нь хэн байгааг таашгүй нь. Мэдэж байгаа ганц зүйл гэвэл тэр өөрийн гинжин хэлхээснээс намайг л тасдаж хаяхыг хүсч байна, ямар гомдмоор гэж санана.

Тэр яг л над шиг. Төөрчихсөн будлиу түүнийг би хөлийн үзүүрээс нь толгой орой хүртэл нь өөрөөрөө дүүргэсэн. Өнөөдөр тэр яг л миний ихэр шиг, миний сүүдэр шиг, миний тусгал шиг. Тэр надтай овгийг минь булаацалдаад зогсохгүй хараал идсэн эцгийн минь хайрыг булаацалдана. Түүний төлөө намайг тольдоно. Яг л өдөр шөнөгүй үздэг инженерчлэлийн нэвтрүүлэг шигээ, эвлүүлдэг лего шигээ, уншдаг ном шигээ намайг анхаарна. Ингээд бодоход Жон Жимин үнэхээр өрөвдөлтэй амьтан шүү. Миний хаясан хогийг түүж амьдардаг гуйлгачин!

" Гүг бэлтгэлийн талбай руу явцгаая. Жэйсон ах дуудуулж байна "

Нар хэдийн мандаж үдийн нар цэлийсэн ч Жимин ирсэнгүй. Харин машины дуу гарч тагтан доор танил хүмүүс бууж ирлээ. Ээж дээш өнгийн над руу хараад гараа даллан инээх бөгөөд аялал нь сайхан болсон нь байгаа байдлаас нь илт. Би түүн рүү хариу дохин даллаад Гёмыг дагуулан дотогш оров.

Cigarettes after sexWhere stories live. Discover now