Чанёол "Яагаад надад хайртай юм?"Түүний надаас асуугаасай гэж хүсдэг байсан асуулт. Асуух л юм бол өөртөө мэдрэгддэг бүх мэдрэмжээ илэрхийлэх юмсан гэж боддог байсан асуулт.
-Хэрвээ чамд нүдээ өгч болдог байсан бол чи шалтгааныг нь сонсох биш харах байлаа
Үнэхээр л нүдээ өгөөд бүгдийг харуулахыг хүссэн. Миний нүдэнд ямар харагддаг, анх хараад юу гэж бодогдсон бүгдийг нь харуулахыг хүссэн. Даанч энэ боломжгүй.
Чанёол: Надад хэлээд өгөөч, харж чадахгүй бол ядаж сонсож болно тийм биз дээ?
-Чи үнэхээр мэдмээр байна уу? Тэгвэл нэг асуулт асууя. Чи хайранд итгэдэг үү?
Чанёол: Би итгэдэггүй байсан бол түүнд дурлахгүй байсан.
-Тийм дээ, тэгвэл хүнд хайртай болох үед хүнд хэр их хугацаа хэрэг болдог гэж бодож байна. Надад бол 2 секунд л хангалттай байсан. Ердөө 2хон секундын дотор л дурласан. Тэгээд дараа нь хайртай болсон. Эцэст нь энэ өрөөсөн хайр гэдгийг ойлгосон гэхдээ би больж чадаагүй ээ. Чамайг харах болгонд бодогддог
Би яагаад хайртай болсон юм бол? Яагаад больж чадахгүй байгаа юм бол?
Чиний юу нь тийм сайхан юм бол? Яагаад намайг тоодоггүй юм бол? гээд маш олон зүйл бодогддог байсан. Шалтгаан хайдаг байсан. Чамд намайг өөртөө татдаг нэг шалтгаан байх ёстой гэж боддог байсан. Гэсэн ч би хайж олж чадаагүй. Хүнийг хайрлахад шалтгаан тийм ч их хэрэгтэй байдаггүй юм байна лээ. Харах болгонд догдолно шалтгаангүйгээр, харц тулгарах үед хөлдсөн юм шиг л гацна шалтгаангүйгээр, хоолойг чинь сонсоод л өдөр тэр чигтээ нар гийнэ шалтгаангүйгээр. Чи өөрөө ч мэдэлгүй миний амьдардаг дэлхийг, миний ертөнцийг жаргалтай болгож өгдөг байсан. Тэгээд л чамд хайртай юм байна аа гэдгийг ойлгосон.Чанёол: Яагаад намайг өөртөө татах гэж оролдоогүй юм?
-Оролдоогүй биш оролдсон шүү дээ.
Чанёол: Би анзаараагүй
-Яагаад анзаараагүй гэдгээ мэдмээр байна уу? Учир нь би тэр биш байсан болохоор тэнэг минь. Тэгээд ч чи түүнтэй байхдаа гэрэлтдэг нүднээс чинь яг л супер хүчтэй юм шиг гэрэл цацардаг. Чи түүнд, тэр чамд ямар их хайртайг чинь мэднэ ээ. Одоо чи ингээд явдаа. Асуултынхаа хариуг олсон бол буцаад яв. Чамд аз жаргал хүсье.
Гээд зөөлхөн инээмсэглээд түүнийг гаргаж өглөө. Түүнийг гаргаж өгсний дараа сэтгэлд тээглэж байсан нэг зүйл алга болчих шиг л болсон. Анхны хайраа бүтэлгүй дурлалтайгаа хамт үдэж өгсөн болохоор тэр юм болов уу? Тавьж явуулахад хэцүү байсан ч хүлээн зөвшөөрөх нь бүр ч илүү сэтгэл өвтгөм юм гээч инээдтэй л юм. Хайрлах гэж нэг зовно, хайрласан хайраа тавьж явуулах гэж нэг зовно. Хайр гэдэг тэр чигтээ зовлон бололтой. Хэзээ ч мартаж чадахгүй, ахиад мэдэрч үзэхгүй мартагдашгүй анхны хайр минь баяртай. Хүнийг хайрлахад ямар байдгийг, бусдыг бодож догдлох яаж мэдрэгддэг гэдгийг мэдрүүлсэн чамд байрлалаа Пак Чанёол.