Хүмүүсийн хэлж заншиснаар гажиг хүмүүс. Тэхён Жонгүг хоёр хоёулаа энэ үгнийх нь утганд багтдаг юм. Тэд хэн нэгэнд ямар ч гэм хийгээгүй. Зүгээр л аз жаргалтай амьдрахыг хамгийн ихээр хүсэмжилдэг хүмүүс. Одоо бүгдээрээ энгийн биш тэдний хайрын түүхээр аялацгаая.Намрын нэгэн сэвшээ салхитай өдөр Жонгүг гэрээсээ гаран өөрийн 'Тайван' гэж нэрийдсэн газар луугаа явна. Тэр төрөлхийн сонсголын бэрхшээлтэй нэгэн билээ. Түүндээ ихээхэн гутардаг байсан ч нэгэнт л иймээс хойш гээд өөрийнхөө хэмжээнд л аз жаргалыг мэдэрч амьдрахыг хичээдэг болсон юм.
Харин өөр нэг газраас Тэхён хаа нэг тийшээ яарсан бололтой нэгэн том барилгаас яаран гарч машиндаа суун хөдөллөө. Тэхёны хувьд нэг нүд нь ослын улмаас үнсэн саарал болж харахаа болисон билээ. Тэр энэ нүднээсээ ихээхэн санаа зовж хүмүүсийн хэл амнаас айдаг ч Жонгүг тай адил бодлоор үнэнтэй нүүр тулсан билээ. Тэр бүхий л аргыг хэрэглэсэн нүдний хаалт зүүх гэж үзсэн ч хүмүүс далайн дээрэмчин шиг хачин амьтан гэж дооглоод болисон юм . Линз зүүх гэж оролдсон ч нүд нь хорсож загатнаад линз тогтдоггүй. Нэгэнт л эрэмдэг болсон тэр өөртэйгөө адилхан дутагдалтай хүмүүст туслахын тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөтчийн сургалтанд сууж дохионы хэлнээс эхлээд олон зүйлийг сурсан. Одоо тэр чиглэлээрээ ажилладаг юм.
Тэхёны хувьд нэг иймэрхүү. Тэгэхээр одоо буцаад Жонгүг ийн байгаа газар луу очицгооё.
Жонгүг нэлээн хуучных гэмээр номын санд ирсэн байх бөгөөд дотор нь ороод л уушгиа дүүртэл нэг амисгаа авах аж. Тэр нэг ном бариж аваад л өөрийн байнга суудаг "Миний" гэж нэрэлсэн булан руугаа зүглэнэ.
Тэгэх замдаа юу ч юм хайж өмнүүр нь хүн гарж байхыг ч харах сөхөөгүй байгаа нэгэнтээ мөргөлдөж орхив. Тэр хүн нь мэдээж бидний гол дүр Тэхён. Тэхёны ардаас цонхны нар гялтаганаж царай нь төдийлөн сайн харагдахгүй байгаа ч тэр Жонгүг ийг түшиж босгон "Зүгээр үү?" гэж асууна. Жонгүг сонссон шинжгүй бушуухан босон бөхөлзөн уучлалт гуйх нь тэр. Тэхён ч ойлгосон бололтой. " Зүгээрдээ " гэх ч бас л Жонгүг өөдөөс нь янзган нүдээрээ бүлтэгнэх нь гайхмаар. Тэхён сая л ухаарав бололтой дохионы хэлээр " Өөрөө сонсголын бэрхшээлтэй юу?" Гэхэд нь Жонгүг толгой дохих аж. Тэхён гэмшингүй " Намайг үнэхээр уучлаарай" гээд газар унасан номыг нь авч өгөхдөө гарчгийг нь хартал Тэхён ы хайж байсан ном мөнөөсөө мөн байх нь тэр.
"Euphoria" гэх их гүн утгатай номонд тэд хоёулаа маш их дуртай бөгөөд тэдний амьдралыг өгүүлээд байна уу? гэлтэй бодит амьдралаас сэдэвлэсэн ном байдаг юм.
Тэхён дахиад л гараа хөдөлгөн "Энэ номыг би авч болох уу? " гэхэд Жонгүг толгой дохих нь тэр.
Тэхён цаас үзэг гаргаж ирэн өөрийнхөө нэрийг утастайгаа бичиж өгөөд " Та надад дугаараа өгөөч ? Би энэ номыг хэрэглэчихээд буцааж өгөх гэсэн юм " гэхэд Жонгүг толгой дохиод цаас үзэг барисаар дугаараа нэртэйгээ бичиж өгөв.
Жонгүг гараа хөдөлгөсөөр " Би яридаггүй. Бичээрэй " гэж хэлээд л Тэхёны царайг ч тогтоож харалгүй цааш эргэн өнөөх булан руугаа явлаа.
Энэ уулзалтаас хэд хоногийн дараа Тэхён Жонгүг рүү юм бичих нь тэр.
" Номыг чинь уншаад дуусчихлаа. Хаана аваачиж өгөх вэ? " Гэхэд хариуд нь Жонгүг, "Нөгөө номын санд одоо аваад ир" гэсэн байв.
Тэхён ч төд удалгүй өнөөх хуучны номын санд ирэн Жонгүг ийг нүдээрээ хайна. Жонгүг өөрийнх нь гэж нэрийдсэн буландаа ном уншин сууж байх нь харагдав.
Тэхён номоо барисаар урд очиж суугаад номыг нь өмнө нь тавин гараа хөдөлгөсөөр " Баярлалаа " гэхэд Жонгүг толгой дохин инээмсэглэв.
Тэхён гарах хаалга руу зүглэсэн ч нэг л хоосон санагдаж эргэн Жонгүг дээр ирж гараа хөдөлгөсөөр " Хоёулаа найзууд болж болох уу? " гэж асуух нь тэр.
Za hutga ugnuudee baga helhiig husey nzuda 😉