EPISODE ONE

205 13 1
                                    

𑁍ࠬܓ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


𑁍ࠬܓ.

Саяхан цэцэглэсэн сакүрагийн дэлбээ салхинд хийссээр бидний ширээн дээр зөөлөн уналаа. Рико зөөлөн инээмсэглээд өнөөх сакүраг аван надруу инээмсэглэх нь цаанаа л нэг сэтгэл татам.

- чи энийг авах уу?

- хэрэггүй дээ, би ийм зүйл сонирхдоггүй.

     Тэр толгойгоо хөнгөн дохингоо инээмсэглэхээ болисонгүй. Яагаад надад инээж байгааг нь харах тийм сайхан санагдаад байгаа юм бол?

      Ян Жонвон ч галзуурч байгаа бололтой. Хаанаас яаж ирсэн хэн гэдэг нь мэдэгдэхгүй түүнд сайн болох гээд байгаа юм байхдаа? Галзуу юм.

     Рико өнөөх сакүрагийн дэлбээг гартаа атгаад нямбай гэгч нь гадна талыг нь чимэглэсэн дэвтэр гаргаж ирэн нээлээ.

    Ангиар дүнгэр дүнгэрхийн ярих ярианы гол сэдэв аль хэдийн тэр болсон байх бөгөөд хамгийн арын хуудсыг гаргаад өнөөх тоор шиг ягаан дэлбээгээ зөөлөн хавчуулаад дэвтэрээ тасхийтэл хаах нь хүртэл сэтгэлийг маань татах аж.

     Толгойгоо хөнгөн дохичихоод түүнээс үнэртэж буй үнэрийг хөнгөн үнэрлэхэд адреналин ялгарах мэт болов.

- үнэртэй ус чинь гоё юмаа. Их сайхан үнэртэж байна.

      Цонх онгорхойгоос гадна зөөлөн салхитай байсан тул түүний үнэр хамрыг минь сэтлэх шахам үнэртэнэ.

- би үнэртэй ус түрхдэггүй л дээ. Сонин юм.

- гайхалтай.

     Түүнээс үнэртэж буй үнэрийг хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй ч ховорхон байдаг цагаан өнгийн цэцэгний үнэр түүнээс ялгарна. Тэгсэн ч хазмаар санагдахаа больсонгүй яана вэ? Рико энд байх хэтэрхий аюултай болох нь дээ.

***

     KYOSUKE RIKO's POV

  Үхлийн Сахиусан тэнгэр

VICTIM - Yang JungwonWhere stories live. Discover now