EPISODE THREE

55 8 0
                                    




- дахиад л төгөлдөр хуур тоглож байх шив.

    Хисын Рико рүү зөөлөн инээмсэглээд хажууханд нь байх сандал дээр суун түүнийг ширтлээ.

- айхгүй байна уу?

    Рико түүн рүү эргэж хараад "үгүй ээ. Айхгүй байна." гээд төгөлдөр хуураа үргэлжлүүлэн тоглолоо.

    Хөгжмийн ангийг бас л есөн бусын сүнс сүүдэртэй гэж үзсэн тул ордог хүн хуруу дарам цөөний нэг нь Рико. Харин Хисын зүгээр л тэр цуурхалд итгэдэггүй юм.

- чи завсарлагаанаар юм идээгүй биз дээ?

    Хисын ингэж хэлээд дүрэмт хувцасныхаа халааснаас шоколадтай талх болон сүү гаргаж ирэн төгөлдөр хуурын буланд тавилаа.

- баярлалаа. Гэхдээ би сүү ууж чаддаггүй.

     Риког ингэж хэлэхэд Хисын гараа савчаад "ус ширээн дээр чинь тавичихсан." гээд хажуунаас нь түүнийг ширтэн суулаа.

     Рико түүн рүү асуулт эрсэн байдалтай ширтэх бөгөөд Хисын хөнгөхөн инээгээд "би биш шүү. Жонвон өгөөрэй гэсэн юм."

- баярлалаа.

- чи ямар ая сурч байгаа юм?

- Etude Tableaux in C Minor Op.33 No.3

     Хөвгүүн толгойгоо дохиод төгөлдөр хуурын хэмнэлийг аяар толгойгоо хөнгөн хөнгөн дохино.

_____________

     Рико үдээс хойш хүмүүжлийн хорооны ажлаа хийх ёстой байсан болохоор нэг сайн суниачихаад сургуулийг тойрохоор зэхэв. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн камера барьчихсан нь хүүхэд бүрийн шуналыг төрүүлнэ.

    Өмнөх хүмүүжлийн хорооны тэргүүнүүдээс илүү байгаа болоод ч тэр үү сургуулийн захиргаа түүнд нэлээн сайхан хандаж байгаа нь энэ.

    Яагаад Рико хүмүүжлийн хорооны ажлыг хэтэрхий сайн хийгээд байгааг гайхаж буй хэдэн хүүхдүүд бий. Рико бусдаас илүү сургуулийн булан тохой бүрийг өөрийн гэр мэт мэддэгт буй ч тэр дэлгэхийг хүссэнгүй.

- Рико!

     Энэ удаа Рикогийн төсөөлөөгүй хүн буюу Жонвон байв. Тэр Рикоруу гүйж ирэн зэрэгцэн алхалаа.

- өнөөдөр гадаа гоё байх чинь. Хамтдаа гадуур алхвал ямар вэ? Тэртэй тэргүй бидэнд бие даалт байгаа биз дээ.

    Рико түүн рүү нойрмог нүдээр харан хэсэг чимээгүй байснаа татгалзах шаардлагаггүй гэж үзсэн бололтой " тэгье ээ." хэмээлээ. Жонвон хөнгөн инээгээд "хамтдаа сургуулиа тойрчихоод явбал ямар вэ?"

    Охин хэсэг чимээгүй зогсон бодолхийлээд толгой дохилзлоо.

- ингэхэд сургуулийн номын санд бие даалтаа хийвэл ямар вэ?

- тэгье ээ. Хаана ч байсан надад зүгээр.

    Рико сургуулийг ганцаараа заримдаа ард нь дагалдах хөвгүүдтэйгээ хамт явдаг шигээ шалгасангүй. Тэр одоохондоо Жонвонд төдийлөн тийм ч их итгээгүй байгаа юм. Яагаад ч юм тэр итгэе гэсэн ч итгэж чадсангүй.

- ингэхэд... чи дахиад л шалгалтын оноогоороо нэгт жагссан байна лээ.

- тийм үү.

Жонвон толгой дохиод ярих ярианы сэдэв хайж байгаа бололтой эргэн тойрноо харчхаад " болчихсон бол гарах уу?" хэмээгээд над руу эргэв.

Яагаад ч юм энэ үйлдэл нь тухтай хэрнээ хөөрхөн санагдав бололтой инээмсэглэн толгойгоо дохилоо.

- хөөх, чи инээхээрээ хөөрхөн юм байна. Цаашдаа ч бас инээж байгаарай заюу.

Тэд сургуулиа дөнгөн данган тойрсон болчихоод номын сан руу явж байтал замд нь өнөөх үнэгэн инээмсэглэлээ тодруулсаар Сонү ирж зогслоо.

Тэр нэг зэвүүн Жонвон руу харж инээчхээд " сайн уу?" гээд гараа даллана.

- та хоёр хаашаа явж байгаа юм?

Жонвон түүн рүү муухай харан чимээгүй зогсох бол Рико " номын сан." хэмээлээ.

- өө! Мартчихсан байна шдэ. Бие даалттай тийм үү? Нэг багт гурван хүн байж болно гэсэн. Тийм болохоор гурвуулаа болцгооё!

Рико зөвшөөрсөн бололтой толгой дохилзох бол өнөөх хоёр бие бие рүүгээ муухай харцгаан сургуулийн хонгилд ялаа дүнгэнэх ч сонсогдмоор чимээгүй байдал үүслээ.

- за аливээ. Явья.

Сонү өнөөх хоёроо чирсээр номын сан руу орон ойролцоо байх ширээнд суулаа. Өнөөдөр яагаад ч юм номын сан эл хуль байх аж. Ганц номын сан ч бус сургууль өнөөдөр тэр чигтээ эл хуль байлаа.

Байнгын төвөг болдог Соичи хүртэл үзэгдсэнгүйд Рикогийн дотор хачин жигтэй бодол ургана.

- Рико, ямар сэдвээр хийх билээ?

- Японы улаан гарцын талаар.

Рикод энэ сэдэв маш их таалагдсан төдийгүй тосгонд буй хэн ч ойртдоггүй өнөөх худаг болон улаан гарцын талаар судалж үзмээр санагдаад бишгүй их хугацаө өнгөрчээ.

- тэгвэл би ном хайж байгаад ирье даа.

Номын санд Рико, Сонү, Жонвон гурваас өөр хэн ч байсангүй. Ядахнаа номын сан ч хүртэл.

_________

Дараа нь strawberry and chocolate орно шүү. Жаахан удаж магадгүй ээ

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 19 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

VICTIM - Yang JungwonWhere stories live. Discover now